гарз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гарлага, эд хөрөнгөнд учирсан хохирол
- 2.Үр дүнгүй үйл ажиллагаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гарз |
|---|---|
| Харьяалахын тийн | гарзны |
| Заахын тийн | гарзыг |
| Өгөх орших тийн | гарзад |
| Гарахын тийн | гарзнаас |
| Үйлдэхийн тийн | гарзаар |
| Хамтрахын тийн | гарзтай |
| Чиглэхийн тийн | гарз руу |
| Олон тоо | гарзнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гарз гарах — гарлага гарах
гарзанд нь гаргах — хэрэггүй гэж үзэн хаях, гарлагад гаргах
биеийн гарз — биеэр хийгээд хэрэггүй
гарын гарз — гараар хийгээд ашиггүй
хөдөлмөрлөсний гарз — хөдөлмөр хийсний нэмэргүй, дэмий хайран хөдөлмөр
Хэлц үг
Гарз гарзнаасаа
Олз өөдөснөөсөө
Олз олбол олноороо
Гарз гарвал ганцаараа
Олзны хэрээр
Гарз гардаг
Хоршоо үг
гарз гарлага — гарсан гарз
гарз хохирол — гарлага болсон юм, алдагдал болсон юм
гарз сүйтгэл — эд хөрөнгөнд учрах хохирол болон зардал чирэгдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.