хохирол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алдал, алдагдал, хөнөөл, сүйтгэл
- 2.Ямар нэг зүйл хийхэд гаргасан алдаа дутагдал, буруутай үйлдлийнхээ төлөө торгууль болгон алдаж, бууж өгч буй үйлдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хохирол |
|---|---|
| Харьяалахын тийн | хохирлын |
| Заахын тийн | хохирлыг |
| Өгөх орших тийн | хохиролд |
| Гарахын тийн | хохирлоос |
| Үйлдэхийн тийн | хохирлоор |
| Хамтрахын тийн | хохиролтой |
| Чиглэхийн тийн | хохирол луу |
| Олон тоо | хохирлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хохирол амсах — хохиролд өртөх
хохирол болох — алдагдал болох
хохирол учрах — алдагдал, сүйтгэл болох
учруулсан хохирлыг төлүүлэх — тухайн этгээд болон байгууллагад гарсан алдагдлыг нөхөн өгүүлэх
Хоршоо үг
алдагдал хохирол — осол эндэл болж эд зүйлээ алдаж хохирох нь
хохирол сүйтгэл — алдаж сүйдсэн хэмжээ
гарз хохирол — гарлага болсон юм, алдагдал болсон юм
хор хохирол — ямар нэг зүйлийн гэм хөнөөл болон түүнээс гарах гарз
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.