гялгар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны гялалзсан хурц өнгө
- 1.Нэгэн зүйл сиймхий хадаг
- 1.гялгар өвс урга. (чагтлан ургасан цагаан навч бүхий, цагаан өнгийн баг цэцэгтэй, нуур цөөрөм, гол горхины хөвөө, сүүдэрлэг чийгтэй газар ургадаг олон наст өвс; хөдөөний тооронцор).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гялгар |
|---|---|
| Харьяалахын тийн | гялгарын |
| Заахын тийн | гялгарыг |
| Өгөх орших тийн | гялгард |
| Гарахын тийн | гялгараас |
| Үйлдэхийн тийн | гялгараар |
| Хамтрахын тийн | гялгартай |
| Чиглэхийн тийн | гялгар луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гялгар уут — нимгэн уут
гялгар цаас — гялалзсан нимгэн цаас
гялгар шил — гялалзсан шил
гялгар хадаг — сиймхий хадаг
Хэлц үг
Гялгар бүхэн алт биш
Гэлэн бүхэн багш биш
Зүйр цэцэн үг
Гялгар бүхэн алт биш
Гэлэн бүхэн багш биш
Хоршоо үг
гялгар цалгар — хэтэрхий гоёмсог байдалтай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.