гэрэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний нүдний хараанд сэрэгдэх өөр ертөнцийн буюу орчин үеийн гэрлийн долгион үүсгэх зүйл
- 2.шилжсэн утгаБаяр баясгалан, цог жавхлан
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlight
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гэрэл |
|---|---|
| Харьяалахын тийн | гэрлийнW |
| Заахын тийн | гэрлийгW |
| Өгөх орших тийн | гэрэлдW |
| Гарахын тийн | гэрлээсW |
| Үйлдэхийн тийн | гэрлээрW |
| Хамтрахын тийн | гэрэлтэйW |
| Чиглэхийн тийн | гэрэл лүү |
| Олон тоо | гэрлүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нарны гэрэл — нарны туяа
сарны гэрэл — сарны туяа
зулын гэрэл — бадарч буй зулын туяа
гэрэл дохио — өнгө өнгийн гэрэл асах, мөн гэрлийг унтрааж асаах зэргээр өгөх дохио
гэрэл залгах — цахилгаан залгах
гэрэл зураг — а.гэрэлд мэдрэг чанар бүхий тусгай хальсанд алив юмны дүрс, хэлбэр, хэмжээ, байрлалыг гэрлийн хүчээр цаасанд буулгасан зураг, дүрс; б.мөн аргаар буулган авсан орчлон ертөнцийг нүдэнд сэрэгдүүлэх цацраг хүч
гэрэл зураг авах — тусгай аппаратны тусламжтай бодот ертөнцийн юмс үзэгдлийн дүрсийг хальсанд буулгах
гэрэл зургийн аппарат — хальс, ялтас зэрэг материал дээр дүрсийг буулгадаг механик төхөөрөмж
гэрэл зургийн бичлэг — хальсанд шингээсэн дүрс
гэрэл зургийн газар — гэрэл зураг авах ажил эрхэлдэг байгууллага
гэрэл зургийн өсгүүр — дүрсийг цаасан дээр тусган буулгадаг механик төхөөрөмж
гэрэл цацрах — гэрэл бадран түгэх
гэрэл тусах — ямар нэгэн юмны гэрэл, туяа юманд хүрэх
гэрэл унтрах — цахилгаан гэрэл тасрах
гэрэл авахуулах — гэрэл үзүүлж үл болох юмны гэрэлд цохиулах
гэрэл үүсгүүр — хими, дулаан, цахилгааны энергийг гэрэл болгон хувиргах зүйл
гэрэл хэмжүүр — гэрлийн хурдыг тодорхойлдог төхөөрөмж
гэрэл чимэглэл — цахилгаан гэрлэн чимэглэл
гэрэлд харуулах — рентгений гэрэлд биеэ харуулах
гэрлийн жил — гэрлийн долгион нэг жилийн хугацаанд явах зай
гэрлийн мөчлөг — өдөр шөнө солигдохыг дагаж, эрчимийн хэлбэлзлэлээр илрэх махбодын хариу үйлдэл
гэрлийн нугарал — гэрэл муруй замаар тархах үзэгдэл
гэрлийн ойлго — тархаж буй гэрэл юманд тусч тулаад буцаж дээш ойх үзэгдэл
гэрлийн сарнил гэрлийн урсгал — ямар нэгэн талбайгаар нэгж хугацаанд өнгөрөн гарч байгаа гэрлийн энергийн хэмжээ
гэрлийн хугарал — тархаж байгаа гэрэл юмаар нэвтрэн гарахдаа хугаран өөрчлөгдөх үзэгдэл
гэрлийн хурд — секундэд 300 мянган километр явах хурд
гэрлийн хэмжигдэхүүн — гэрэл цацрах, тархах явцын харааны сэрэл үүсгэлтийг тодорхойлох хэмжээ
гэрлийн дохиолуур — хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионы төхөөрөмж
галын гэрэл — галын дөл
гурван гэрэл — зурхай. - нар, сар од
лааны гэрэл — лааны дөл
рентген гэрэл — тунгалаг бус зүйлд нэвтрэх чадалтай туяа, техник; эмнэлэгт хэрэглэнэ
цонхны гэрэл — цонхоор туссан гэгээ
Хэлц үг
Хий үл нэвтрэх хэрэм үгүй
Гэрэл үл орох өрх үгүй
Зүйр цэцэн үг
Гэрэлд мухаргүй
Сайнд оройгүй
Хоршоо үг
гэрэл гэгээ — туяа гэгээ
гэрэл туяа — нүднээ сэрэгдэх орчин ахуйн цацраг хүч болон түүнээс ойж гарсан тод зурвас гэрэл
гэрэл цахилгаан — эрчим хүч, цахилгаан гэрэлтүүлгийн тогтолцоо
Товчилсон үг
КГЗДАББТА — Кино, Гэрэл Зураг, Дуу Авиа Бичлэгийн Баримтын Төв Архив
МГЗН — Монголын Гэрэл Зурагчдын Нийгэмлэг
МГЗНХ — Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо
УГЗГ — Улсын Гэрэл Зургийн Газар
Үгийн гарал
From Proto-Mongolic *gerel, compare Dongxiang gieren.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.