даавуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэхмэлийн суурь машин болон гар аргаар тууш хөндлөн сүлжиж бэлтгэдэг нэгэн зүйл нэхмэл бөс
- 2.Даавуугаар хийсэн эдлэл, хувцас
Англи утга
- нэр үгcloth; fabric
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даавуу |
|---|---|
| Харьяалахын тийн | даавууны |
| Заахын тийн | даавууг |
| Өгөх орших тийн | даавуунд |
| Гарахын тийн | даавуунаас |
| Үйлдэхийн тийн | даавуугаар |
| Хамтрахын тийн | даавуутай |
| Чиглэхийн тийн | даавуу руу |
| Олон тоо | даавуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ёрог даавуу — а.сулхан нэхээстэй даавуу; б.хуучирч өгөрсөн даавуу
гэрийн даавуу — гэрийн гадуур бүрэх бүрээс даавуу
дээлийн даавуу — дээл хийх даавуу
ноосон даавуу — ноосон утсаар нэхсэн даавуу
өрөөл даавуу — бүтний хугас даавуу, ам дөрвөлжний тал даавуу
толгой даавуу — нэг боодол даавуу
шандан даавуу — энгээр нь дөрвөлжилсөн даавуу
эрээн даавуу — өнгө өнгийн утсаар нэхсэн даавуу
ян даавуу — хөвөнгөөр нэхэж хийсэн маш нимгэн, зөөлөн бус бараа
даавууны өөдөс — даавууны жижиг тасам, тасархай
даавуу майхан — даавуугаар хийсэн майхан
даавуу бүс — дурдан, торго зэрэг гоё сайхан бөсөөр хийсэн бүс
даавуу бээлий — хөвөн зулаагүй дан даавуун бээлий
хөнжлийн даавуу — хөнжил хийх даавуу, хөнжлийн гадуурх углаа; танз
цамцны даавуу — цамц хийхээр тусгайлан бэлтгэсэн даавуу
орны даавуу — ор хөнжлийн хэрэглэл
Хэлц үг
Даавуу сав дал хоногийн гүвүүртэй
Илгэн сав ес хоногийн гүвүүртэй
Даага унавал шийрийг нь хар
Даавуу авбал захыг нь хар
Хоршоо үг
даавуу шаавуу ~ даавуу шуувуу — бөс даавууны ерөнхий нэр
даалимба даавуу — эгэл жирийн бөс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.