даалин
Тайлбар
- 1.Элдэв ганзагалааны зүйл агуулан эмээлийн араар даруулахад зориулан булигаар, хөм, зузаан бөсөөр хийсэн, дундаа амсартай, хоёр талд нь юм агуулах том богц; ачмаг
- 2.Хөөрөг агуулах торгомсог эдээр хийсэн уут; даалиар
- 1.Даалимба
Нийлмэл үг
даалин тохох — даалинг унаа, морь малын хоёр тал руу тэнцүү унжуулан бөгтөргөх
даалинд хийх — даалигнах
даалингаа ганзагалах — даалинг эмээл дээгүүр бөгтөргөн ганзаганд бэхлэх
даалингийн үдээс — даалингийн амыг үдэж боох уяа дээс
булигаар даалин — булигаар ширээр хийсэн даалин
савхин даалин — савхиар хийсэн даалин
даалин хацар — хүүхдийн цүлхийж унжсан махлаг том хацар
даалин хацартай хүүхэд — унжгар том хацартай хүүхэд
жижиг даалин — бага хэмжээний даалин
хоргой даалин — хоргойгоор хийсэн даалин
хөөрөгний даалин — дотор нь хөөрөг хийж агуулах даалин уут
даалин нуруу хатгах — даалимбын ар адил завсаргүй жишүү хээ гарган хатгамаллах
Хэлц үг
даалин хацар — хүүхдийн цүлхийж унжсан махлаг том хацар
Зүйр цэцэн үг
Далдын далд
Даалингийн ёроолд
Хоршоо үг
даалин сав — богц сав
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.