даалт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Даах үйлийн үр дүнг заасан нэр; хүнд хүчрийг тэсвэрлэх чадвар, даац
- 1.Зүсэх, хэрчих, хөрөөдөх багажийн чадамж
- 1.Баталгаа, хариуцлага
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даалт |
|---|---|
| Харьяалахын тийн | даалтын |
| Заахын тийн | даалтыг |
| Өгөх орших тийн | даалтад |
| Гарахын тийн | даалтаас |
| Үйлдэхийн тийн | даалтаар |
| Хамтрахын тийн | даалттай |
| Чиглэхийн тийн | даалт руу |
| Олон тоо | даалтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
даалт сайтай — даацтай, бядтай
даалт сайтай машин — ачаа ихээр ачих боломжтой, хүнд даацын машин
даалт муутай — мохоо иртэй
батлан даалт — хэрэгтнийг ар гэрийнхэн, итгэлтэй хүний хариуцлагад хүлээлгэн өгөх үйл
бие даалт — а.бусдын хараат бус аж төрөл; б.өөрөө хийж гүйцэтгэх ажил
даалтын хугацаа — хэн нэгнийг батлан даалгаж өгөх, дааж хариуцах хугацаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.