Үндсэн хэсэг рүү шилжих

давхар

тэмдэг нэрнэр үг/ˈtaw̜xər/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠳᠠᠪᠬᠤᠷ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Дан биш
  2. 2.
    Давхарлан байгаа юм
  3. 3.
    Нэг төрлийн биш, хэдэн янз
  4. 4.
    Зэрэг зэрэг
  5. 5.
    шилжсэн утгаЖирэмсэн
  6. 6.
    Хэлний зүй болон тооны ухаанд хэрэглэх нэр
  7. 7.
    Эерэг тэгш тоо.

Англи утга

  • нэр үгstorey; floor
  • тэмдэг нэрdouble

Тийн ялгал

Нэрлэхийн тийндавхар
Харьяалахын тийндавхрын
Заахын тийндавхрыг
Өгөх орших тийндавхард
Гарахын тийндавхраас
Үйлдэхийн тийндавхраар
Хамтрахын тийндавхартай
Чиглэхийн тийндавхар луу
Олон тоодавхрууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • давхар бүрээс — гэрийн хоёр давхарласан бүрээс

  • давхар давхар оёх — бөхлөн дахиж оёх

  • давхар далавчтай онгоц — онгоцны их биеийн хоёр талд бие биеийн дээр давхарлаж байрласан хос далавчтай нисэх онгоц

  • давхар мэх — угсраа мэх

  • давхар нуруу — гэр, байшин зэргийн барилгад давхарлаж тавьсан нуруу

  • давхар ор — а.дээр дээр нь давхарласан ор дэр; б.хуучир. авсны гадуурх хүрээ

  • давхар хагалбарлах — газар хагалах нэгэн арга, гүн хагалахын тулд хоёр анжисыг өмнө хойно явуулах

  • давхар харъяат — хоёр улсын харъяалалтай хүн

  • давхар хүү — мөнгө зээллэгэд нэмж авах хүүгийн хүү

  • давхар хээ — дагнааст хээ

  • давхар эрүү — тарган хүний эрүү хүзүүний арьс атриатан нугарсан нь

  • давхар шилбэ — дээлийн зэрэгцээ хос шилбэ

  • цонхны давхар хүрээ — цонхны хос эмжээр

  • гурван давхар — гурав давхарласан юм

  • давхар зам төмөр — үндсэн зам төмөртэй зэргэдээр дугуйн дотор талын хэсэгт байрлуулсан нэмэлт зам төмөр

  • давхар жэргэ — тогл. - монгол ардын хөлөгт тоглоом

  • давхар өлзий — хослуулан урласан өлзий хээ

  • давхар суран хазаар — хос сураар зангидсан толгойвч бүхий хазаар

  • таван давхар — таван удаа давхарласан юм, таван үе

  • давхар ажилтай — үндсэн ажлын чөлөө завсар гүйцэтгэх өөр ажилтай

  • давхар ачих — монгол үндэсний бөхийн барилдааны үндсэн мэхийн нэг; нөгөө бөхийн мөрөн дээгүүр давуулах юмуу, сугадан зодогны хормойгоос атгаж, тэр талынхаа хөлөөр нөгөө бөхийн цаад хөлийн өмнүүр тохож огцом хүчлэн дарж унагана

  • давхар талст — олон тооны дан талстын ширхэгээс эмх замбараагүй чиглэлээр шавалдаж бүтсэн талст бие

  • давхар давхар сануулах — нэг зүйлийг хэд хэдэн хүн давтан сануулах

  • давхар биетэй — хөл хүндтэй, жирэмсэн

  • давхар тийн ялгал хэл — шинж. - нэг үгийн бүтцэд тийн ялгалын нөхцөл давхарлан орох

  • давхар санаа агуулах — илтгэн таниулж буйгаас өөр зорилго агуулах

  • давхар хаалт — нэг дор давхацсан хаалт

  • давхар хашилт — иш татсан үг, ном бичиг, сонин сэтгүүлийн нэр зэрэгт хэрэглэх « » тэмдэг

  • давхар цэг — хандал үг, өгүүлбэр өгүүлэгчийг тодотгоход хэрэглэх хос цэг; эл цэгээс хойш тоочсон, өгүүлсэн хэсэг нь урдах хэсэгтэйгээ шалтгааны, тайлбарласан гэх мэт утгын холбоотойг заадаг

Хэлц үг

  • давхар биетэй — хөл хүндтэй, жирэмсэн

    Охиныхоо давхар биетэйг Дарьзаваас сонссон Данигай хэд хоног дуугүй явснаа сая л ухаан орсон мэт цай чанаж зогсоо охиноо хараад

  • давхар биетэй болох/байх — жирэмсэн болох

    Хүүе Отгон минь чи ийм давхар биетэй байж... (Л.Содов, Хаврын нар).

  • ↑ бие давхар болох

  • Давхар ирэх баяргүй

  • Дан тусах зовлонгүй

  • Давхар ирэх буянгүй

  • Дан тусах зовлон бий

  • Дан ирэх зовлонгүй

  • Давхар ирэх жаргалгүй

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.