давхарга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Олон үелсэн бүтэцтэй эд
- 2.Давхарлан буй юмын нэг;
- 3.Монгол гутлын улны ширмэл эсгий хэсэг
- 4.Байшингийн гадна дотно давхар гаргаж барьсан тагт;
- 1.Эдийн засгийн суурь дээр үүсч бий болдог нийгмийн анги бүлэг
- 1.гүнзгий бодож боловсруулсан хийсвэр газар
- 2.ямар нэг зүйлийн дээр эсвэл доор орших харьцангуй нимгэн үе давхраа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlayer; stratum
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | давхарга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | давхаргад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | давхаргатай |
| Чиглэхийн тийн | давхарга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөрсний үе давхарга — хөрсний өр бүтэцтэй үе
давхарга зүй — гео. - тунамал, магмын чулуулгийн үе давхаргуудын эрэмбэ дараалал, хариуцсан байршилт, тэдгээрийн харьцангуй болон үнэмлэхүй насны судалгаа эрхэлсэн геологийн салбар ухаан
хурдас чулуулгийн давхарга зүй — гео. - хурдас чулуулгийн байршлын дэс дараалал, насны ангиллыг тогтоох ухаан
гэрийн давхарга — давхарлан барих бүрээс, дээвэр, туурга
хаалганы давхарга — хаалганы хэмжээгээр бүрхэх өвлийн дулаалга
давхарга оёх — монгол гутлын эсгий ул ширэх
давхарга хийх — давхарга оёх, ширэх
давхаргын ирмэгийг хайрах — давхаргын захыг улайсгасан төмрөөр хайрч биежүүлэх
нийлмэл давхарга — хэд хэдэн үетэй давхарга
Хоршоо үг
бүрээс давхарга — гэр дулаалж зузаалах нөмрөг
суурь давхарга — үндсэн гол тулгуур анги
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.