дараалал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дараалах үйлийн нэр; дэс дараа
- 2.Ээлж дараа;
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгorder, queue, sentence
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дараалал |
|---|---|
| Харьяалахын тийн | дарааллын |
| Заахын тийн | дарааллыг |
| Өгөх орших тийн | дараалалд |
| Гарахын тийн | дарааллаас |
| Үйлдэхийн тийн | дарааллаар |
| Хамтрахын тийн | дараалалтай |
| Чиглэхийн тийн | дараалал луу |
| Олон тоо | дарааллууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дараалал хийх — дэс дугаарлах
он дараалал — цаг хугацааны дэс дараа
он дарааллын бичиг — түүхэн үйл явдлыг цаг хугацааны дэс дарааллаар бичсэн тэмдэглэл, дундад зууны түүхэн зүохиолын үндсэн хэлбэр; а.түүхэн үйл явдлыг түүхэн он дарааллаар хүүрнэн бичсэн хүүрнэл зохиол, уран зохиолын нэг төрөл; б.баримт сэлтийг товч мэдээлдэг сонины бичлэг, нийтлэлийн нэг төрөл
үгсийн дараалал — үсгийн байр
дарааллын журам — цувах, дарааллах ёс горим
Хоршоо үг
эрэмбэ дараалал — юмны зэрэг дэвээр дэслэсэн нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.