дор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Доор
- 2.Хамт, цуг
- 3.Өөрийн дараа
- 4.Даруй
- 5.Харьяанд;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дор |
|---|---|
| Харьяалахын тийн | дорын |
| Заахын тийн | дорыг |
| Өгөх орших тийн | дорд |
| Гарахын тийн | дороос |
| Үйлдэхийн тийн | дороор |
| Хамтрахын тийн | дортой |
| Чиглэхийн тийн | дор луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
газар дор дуугарах — газрын гүнд дуугарах
нам дор газар — өндөрлөг бус тал газар
өлмий дороо — хөл дороо
нэг дор ажиллах — нэг байгууллагад хамт ажиллах
дороо хоёр дүүтэй — өөрийн дараа төрсөн хоёр дүүтэй
тэр дороо — тэр даруй
дуулсан дороо — дуулангуут
дор орохгүй — дутахгүй, жишиг явах
амьдрал дор орох — амьдрал доройтох
бие нь бүр дор болох — бие нь бүр муудах
дорд үзэх — дээрэлхэх
дор дороо — тус тусдаа, байр байрандаа
Хэлц үг
Дор нь сууж
Домбыг нь түших
Дээр заал болоогүй байхад
Дор зарга болохгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.