дорой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сул буурай, ядуу доожоогүй байдал
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрweak, feeble, lax, poor, underdeveloped
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дорой |
|---|---|
| Харьяалахын тийн | доройн |
| Заахын тийн | доройг |
| Өгөх орших тийн | доройд |
| Гарахын тийн | доройгоос |
| Үйлдэхийн тийн | доройгоор |
| Хамтрахын тийн | доройтой |
| Чиглэхийн тийн | дорой руу |
| Олон тоо | доройчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Дорой төрвөл хүний боол
Орой төрвөл чонын хоол
Орой гарсан
Дорой төрсөн
Бяр муутай
Бяруу дэвсгэртэй
Дан дээлтэй
Дагир морьтой
Орой явбал довон олон
Дорой явбал ноён олон
Түрүү нь хаашаагаа бол
Дорой нь тийшээ
Уруу царайтай
Дорой байдалтай
Ууртай хүн уулзах нөхөргүй
Дорой хүн дотно нөхөргүй
Зүйр цэцэн үг
Дорой хүн дотно нөхөргүй
Хоршоо үг
сул дорой — тэнхээ тамир муутай, үлбэгэр
дорой буурай — мөхөс хомс, ядуу тарчиг
үгээгүй дорой — ядуу буурай
үхээнц дорой — а.хүн, амьтны тэнхээ тамир муутай; б.шилж. арчаагүй байдал
ядар дорой — тамир муу, дорой байдалтай
ядуу дорой — хөрөнгө чинээгүй, ядуу зүдүү
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.