дотуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гадуур гэдгийн эсрэг утга, дотор талаар
- 2.Доторх
- 3.Харъяаны
- 4.Сэтгэл санаа, бодол
Эсрэг үг
Нийлмэл үг
хашааны дотуур — хашааны дотор талаар
дотуур бүрээс — цаваг
дотуур дэгээ — нэг хөлөө нөгөө бөхийн хөлийн дотуур оруулан гэдрэг унагах мэх
дотуур нүүр — ном, товхимол, сэтгүүлийн хавтасны дотор талын хуудас, эхний нүүр
дотуур хувцас — хувцасны дотуур өмсөх хувцас
сургуулийн дотуур байр — сургуульд харьяалагдах оюутан, сурагчдаа суулгахад зориулсан байр
дотуур санаа — хар амиа бодсон муу санаа
дотуур тамир — муу санаа, хувиа хичээсэн байдал
Хэлц үг
дотуур тамир[тай] — а.санаа муутай
Данзан өшөө санадаг. Дотуур тамиртай хүн. Гэвч Эрдэнэ түүнээс айсангүй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). б.бодлоготой, болгоомжтой, алдаа эндэл гаргадаггүй
Дотуур мэхээр дов эргэх
Гадуур мэхээр газар эргэх
Дотуур хувцас
Маханд ойрхон
Хоршоо үг
гадуур дотуур — а.гадна болон дотор; б.ойр зуур
Товчилсон үг
ДХ — Дотуур Хувцас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.