дохио
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад мэдээ өгөх утга хураасан тэмдэг, мэдээ мэдээллийг дамжуулахаар урьдчилан тогтоож томьёолсон тэмдэг
- 2.Байгалийн үзэгдэл илрэх шинж тэмдэг
- 1.дохио цэцэг урга. (дохио цэцгийн язгуур, уулын гуу жалгын хөвөө, ойд ургах бут мод
- 1.аюулын үед дуугарах автомат дохио /ихэвчлэн дуут дохио/
- 2.зурвас кодолдог аливаа харилцаа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgesture, signal
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дохио |
|---|---|
| Харьяалахын тийн | дохионы |
| Заахын тийн | дохиог |
| Өгөх орших тийн | дохиод |
| Гарахын тийн | дохионоос |
| Үйлдэхийн тийн | дохиогоор |
| Хамтрахын тийн | дохиотой |
| Чиглэхийн тийн | дохио руу |
| Олон тоо | дохионууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дохио авах — бусдаас өгсөн дохио тэмдгийг таних
дохио өгөх — мэдүүлэх тэмдэг үзүүлэх
гар дохио — гар зангаа
гэрэл дохио — гэрлээр өгөх тусгай дохио
түгшүүрийн дохио — аюулын тухай мэдээлэх дохио
яндан дохио — яндан дуугарган чимээ өгөх дохио
дохионы бичиг — хуучир. - орчуулгын толь бичиг
дохионы хэл — а.бодол санаагаа гар хөл, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх харилцааны тусгай хэрэглүүр; б.хэлгүй хүний харилцан нэвтрэлцэх арга
өвлийн дохио орох — өвлийн шинж орох
Хоршоо үг
дохио санамж — бусдад сануулга, сэрэмж өгөх тэмдэг
дохио тэмдэг — зориуд, зориуд бусаар мэдээлэл өгч буй юмс, үзэгдэл
дохио чимээ — ямар нэг зүйлийн тухай мэдээлсэн авиа чимээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.