тэмдэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал адгуус, эд хогшил зэрэгт таних гэрч болгон хийсэн зүйл
- 2.Хүн, амьтан ба юманд байсан угаас байсан онцлог шинж
- 3.Бичиг үсэг болон тооны ухаан зэрэгт хэрэглэх элдэв тэмдэглэгээ
- 4.Засаг төр, албан байгууллага, төрийн бус олон нийтийн байгууллага, пүүс компани, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй зэргийн албан хэрэгтээ дарах, зөвхөн оноосон нэртэй, сүлдгүй захирлага
- 5.Аливаа юмны шинж чанар, онцлог байдал
- 6.Хэрэг явдал үүсэх, илрэх байдал төлөв, бэлгэ ёр
- 1.зурвас кодолдог аливаа харилцаа
- 2.Нийтэд зориулсан зурвасын харагдах байдал /ихэвчлэн бичгээр/
- 3.ямар нэг зүйлийг онцолж бусдаас ялгасан тэмдэглэгээ
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsign; mark; symbol (in writing); stamp; seal; mark (on documents); logo; badge; indication; symptom; sign (of some thing); characteristic; attribute; feature
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэмдэг |
|---|---|
| Харьяалахын тийн | тэмдгийнW |
| Заахын тийн | тэмдгийгW |
| Өгөх орших тийн | тэмдэгтW |
| Гарахын тийн | тэмдгээсW |
| Үйлдэхийн тийн | тэмдгээрW |
| Хамтрахын тийн | тэмдэгтэйW |
| Чиглэхийн тийн | тэмдэг рүү |
| Олон тоо | тэмдгүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэмдэг тавих — ялгах тэмдэглэгээ хийх
гар тэмдэг — зөвхөн өөрөө мэдэх төдий тэмдэглэл
им тэмдэг — а.малын чих зэрэгт хийсэн им тамга; б.амьтны төмс, засаа
нэрийн тэмдэг — зөвхөн нэр нь бичээстэй тэмдэг
өдрийн тэмдэг — албан бичгийн ирсэн, явуулсан, сар өдөр зэргийг бүртгэн бичих данс
таних тэмдэг — тусгай тэмдэг
замын тэмдэг — замын хөдөлгөөнийг зохицуулсан тэмдэглэгээ
энгэрийн тэмдэг — энгэртээ зүүхэд зориулсан тэмдэг
эрхийн тэмдэг — хүний зэрэг тушаал, эрх үүргийг ялгаж таних тэмдэг
овоо тэмдэг — хилийн тэмдэглэгээ
сүлд тэмдэг — сүлд
хүндлэл тэмдэг — хуучир. - батлан даалт, барьцаа, баталгаа
тэмдгийн татвар — а.тэмдэгтийн хураамж, тэмдэг хэрэглэсний татвар; б.дугариг тэмдэг
тэмдгийн данс — хуучир. - албан бичгийн данс бүртгэл
магад гарахын тэмдэг — хуучир. - а.лам болоход харьяа газраас өгсөн тэмдэгт бичиг; б.гэрээс гарсны тэмдэг болгосон хувцас хунарын зүйл
тэмдэг үсэг — ямар нэг авиа илэрхийлэхгүй элдэв тэмдэглэгээгээр илрэх үсэг
зөөлний тэмдэг — тухайн гийгүүлэгч үсгийн зөөлрөн хэлэгдэж байгааг тэмдэглэсэн цагаан толгойн үсэг
хатуугийн тэмдэг — тухайн хоёр үсгийг зааглаж байгааг тэмдэглэсэн цагаан толгойн үсэг
асуултын тэмдэг — асуусан утга бүхий бичигт хэрэглэх тэмдэглэгээ
анхаарлын тэмдэг — анхааруулсан утга бүхий бичигт хэрэглэх тэмдэглэгээ
нэмэх тэмдэг — хоёр тоог хооронд нь нэмэх үйлдлийг тэмдэглэсэн дүрс
хасах тэмдэг — нэг тоог нөгөөгөөс нь хасах үйлдлийг тэмдэглэсэн дүрс
тэмдэг дарах — аливаа албан бичигт таних тэмдгээ дарах
гарын тэмдэг — гарын үсгийн оронд хэрэглэх тэмдэг
лацны тэмдэг — лацанд зориулсан таних тэмдэглэгээ
мутрын тэмдэг — а.эрхэм дээд хүмүүсийн ямар нэг зүйлд үзсэн, мэдсэний гэрч болгож дарах тэмдэглэгээ; б.эрхэмсэг. тамга; в.тарни номын дохио зангаа
тэмдэг орох — ямар нэг шинж тэмдэг орох, илрэх
тэмдэг өгөх — дохио өгөх, дохиолох
тэмдэг мэдэгдэх/тэмдэг илрэх — ямар нэг юмны онцлог шинж байдал нь илрэх
тэмдэг нэр хэл — шинж. - юмны өнгө, шинж чанар, байдал, бэлгэ тэмдэг заасан нэр
сарын тэмдэг — эмэгтэйчүүдэд сар бүр тогтмол үзэгддэг цус
өвчний тэмдэг — өвчний шинж байдал, илрэх байдал
үүрийн тэмдэг — үүр гэгээрэхийн урьдхан дорно зүгээс гийх шар гэгээ
үхээрийн тэмдэг — оршуулгын газар
газар орны тэмдэг — газар орны байдал, янз
бэлгэ тэмдэг — юмны өвөрмөц онцгой байдал
үзэгдэл тэмдэг — шинж байдал
шинж тэмдэг — юмны онцгой шинж байдал
үүл зузаарах нь бороо орохын тэмдэг — үүл зуззарч байгаа нь бороо орохыг илтгэнэ
тэмдэг утаа — дохио өгөх утаа
- … болон өөр 2
Хэлц үг
тэмээнээс тэмдэгтэй — тов тодорхой, нүдэнд ил онцлог шинж
Хоршоо үг
одон тэмдэг — улс нийгэмд гавьяа, зүтгэл гаргагсадад шагнаж өгөх улсын дээд эрх бүхий байгууллагын тусгай тэмдэг
шав тэмдэг — гэр байшин барьж босгохоор оноож тавьсан тэмдэг
тамга тэмдэг — а.хуучин цагт ноёдын сүрэг малыг ялгамжлах тэмдгийг тамга гэж, албат хамжлага ардын өмчийн малын таниулах дүрсийг тэмдэг гэдэг журамтай байв; б.им тамга; в.төрийн ажил явуулахад хэрэглэх бар тэмдэг
тэмдэг бэлгэ — шинж байдал
тэмдэг шинж — юмны чанар, байдал, дүр төлөв
тэмдэг сүр — сүр жавхлан
тэмдэг янз — а.юмны овор дүр, янз маяг, хэв хэлбэр; б.дохио тэмдэг
сэг тэмдэг — эрэмдэглэж зэрэмдэглэсэн юмнаас үлдсэн зүйл, гэрч болох зүйл
сэжиг тэмдэг — ажиж мэдсэн, таамагласан зүйл
тэмдэг дохио — ямар нэг зүйлийн тухай бусдад мэдэгдэхээр дохио болгосон юм
бэлгэ тэмдэг — а.шинж тэмдэг, ёр тэмдэг; б.дөчин нэгэн оронтой тооны нэр
ёр тэмдэг — зөгнөлийн үр нөлөө гэж үзсэн зүйл
дохио тэмдэг — зориуд болон зориуд бусаар мэдээлэл өгч буй юмс үзэгдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.