дутуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гүйцэд биш, бүрэн биш
- 2.Зуурам
- 3.Чанар байдлаар хэвийн хэмжээнд эс хүрэх
- 4.Товлосон цаг болох хүртэлх хугацаа
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрinsufficient; incomplete, unfinished; lacking, absent
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дутуу |
|---|---|
| Харьяалахын тийн | дутуугийн |
| Заахын тийн | дутууг |
| Өгөх орших тийн | дутууд |
| Гарахын тийн | дутуугаас |
| Үйлдэхийн тийн | дутуугаар |
| Хамтрахын тийн | дутуутай |
| Чиглэхийн тийн | дутуу руу |
| Олон тоо | дутуугууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дутуу харах — а.халт мөлт харах; б.наагуур харах
дутуу тээх — гүйцэд биш тээх
дутуу төрсөн хүүхэд — төрөх хугацаанаасаа наана төрсөн хүүхэд
дутуу үнэлэх — басамжлан үзэх
дутуу хийх — гүйцэд бус хийх, хагас хийх
дутуу исэх — исэж гүйцээгүй
дутуу шатах — бүрэн бус шатах
дутуу болсон мах — шүүрхий мах
нойр дутуу — гүйцэд сайн унтаагүй, нойр ханаагүй
эрхтэн дутуу — эрхтэн бүрэн бус
дутуу бичих — а.гүйцээлгүй орхиж бичих; б.бүрэн бус бичих
дутуу зуурам хаях — гүйцээлгүй орхих
үзэмжээр дутуу — үзэмжээр бусдын энд хүрэхгүй
бяраар дутуу — бяраар хүрэхгүй
чадвараар дутуу — чадвараар гүйцэхгүй
ажил дуусахад таван өдөр дутуу байна — ажил дуусахад таван өдөр үлдээд байна
Хэлц үг
дундыгаа дүүргэж, дутуугаа гүйцээх — хагас дутуу орхисон юмыг бүрэн гүйцэд болгох, гүйцээж хийх
дутуу алсан могой шиг — хоёрын хооронд болсон зүйл
Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг үг байдаг даа. Дутуу алсан могой шиг болгох байсан юм бол яах гэж анхнаасаа энэ хэргийг сэдсэн юм бэ.
↑ галзуурахад ганц хуруу дутуу
Дунд дүүрдэг
Дутуу гүйцдэг
Дундуур лонхны дуугарах нь хэцүү
Дутуу эрдэмтний оргих нь хэцүү
Дундуур сав цалгиа
Дутуу мэдэгч оргио
Дутуу мэдсэн юм
Дуулав гэж бүү сана
Эмнэг догшин морийг
Эмээллэлээ гэж бүү сайрх
Илүү хэлснээс
Дутуу хэлсэн нь дээр
Туурьтал мэдсэн нь яв
Дутуу мэдсэн нь яншаа
Зүйр цэцэн үг
Дутуу алсан могой шиг
Хоршоо үг
дутуу дулимаг — хүчин мөхөс, чанар муутай
дутуу дурган — дутуу хагас, зуурам, бүрэн гүйцэд биш
дутуу гацуу — а.дутуу гуцуу; б.дутуу дулимаг
дутуу гуцуу — хангамж хүрэлцээгүй байдал
дутуу дулим — дутуу хагас
илүү дутуу — хэрэгтэй хэрэггүй зүйл
тахир дутуу — эрэмдэг зэрэмдэг
дутуу зуурам — хэдийгээр хийсэн боловч гүйцээгээгүй байдал
дутуу турхан — гүйцэд бус, зуурам хагас
Товчилсон үг
МТДИ — Монголын Тахир Дутуу Иргэд
МТДИБҮХ — Монголын Тахир Дутуу Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо
МТДИН — Монголын Тахир Дутуу Иргэдийн Нийгэмлэг
МТДИНҮХ — Монголын Тахир Дутуу Иргэдийн Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо
МТДИТЗ — Монголын Тахир Дутуу Иргэдийн Төв Зөвлөл
МТДИҮХ — Монголын Тахир Дутуу Иргэдийн Үндэсний Холбоо
МТДИХ — Монголын Тахир Дутуу Иргэдийн Холбоо
МТДИХХ — Монголын Тахир Дутуу Иргэдийн Хөдөлмөрийн Холбоо
МТДЭХ — Монголын Тахир Дутуу Эмэгтэйчүүдийн Холбоо
ТДИ — Тахир Дутуу Иргэд
ТДИБҮХ — Тахир Дутуу Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо
ТДИМССЗҮТ — Тахир Дутуу Иргэдийн Мэргэжлийн Сургалт, Сэргээн Засалтын Үндэсний Төв
Үгийн гарал
дутах (dutax, “to lack”) + -уу (-uu), compare Buryat дутуу (dutuu, “defect”), Kalmyk дуту (dutu).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.