дэвтэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Давхарлан, олноор нь хавсарч товхисон цаас
- 2.Ном бичгийн нэг боть, товхиос
- 3.хуучирсанТүүхийн эрих, товч.
- 1.Архи өнгөнд хэтэрч эргүү болсон нь.
Англи утга
- нэр үгnotebook, copybook, writing pad
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэвтэр |
|---|---|
| Харьяалахын тийн | дэвтрийнW |
| Заахын тийн | дэвтрийгW |
| Өгөх орших тийн | дэвтэртW |
| Гарахын тийн | дэвтрээсW |
| Үйлдэхийн тийн | дэвтрээрW |
| Хамтрахын тийн | дэвтэртэйW |
| Чиглэхийн тийн | дэвтэр лүү |
| Олон тоо | дэвтрүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зургийн дэвтэр — зураг зурах, дүрслэх үдмэл цаас
нотны дэвтэр — нот тэмдэглэх үдмэл цаас
өврийн дэвтэр — а.биедээ авч явах авсаархан жижиг дэвтэр; б.тэмдэглэлийн дэвтэр
санал гомдлын дэвтэр — үйлчилгээтэй холбоотой сайн, саар зүйлийн талаар хувийн саналаа бичих дэвтэр
сурлагын дэвтэр — дүн, үнэлгээ бичих зүйл
тэмдэглэлийн дэвтэр — тэмдэглэл хөтлөх зориулалттай бичиг цаас
хадгаламжийн дэвтэр — банк. - иргэдийн банканд мөнгөө хадгалуулсан тухай албан ёсны баталгаатай дэвтэр
дэвтрийн гадар — дэвтрийн хавтас
дэвтрийн нүүр — дэвтрийн өмнө тал
тэргүүн дэвтэр — нэгдүгээр боть
дэд дэвтэр — дэд боть
Хэлц үг
Дээл цоорхой гэж биеэ битгий дооршаа
Дэвтэр зузаан гэж уншихаа битгий залхуур
Хоршоо үг
ном дэвтэр — унших, бичих зүйл
Үгийн гарал
Borrowed from Persian دفتر (daftar), ultimately from Ancient Greek διφθέρᾱ (diphthérā, “parchment”). Compare Tibetan དེབ་ཐེར (deb ther).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.