дэвтэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуу юм ус чийгт норж уян зөөлөн болох
- 2.Архинд хэтэрхий орж, улмаар байнга хэрэглэдэг зуршилтай болох
- 3.шилжсэн утгаХүний сэтгэл зүрх уян зөөлөн болох
- 1.Дэв болох, бузартах, цөвтөх, хомхойрон шунах;
- 2.Гай тарих, тотгор болох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дэвтэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дэвтэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дэвтлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | дэвтэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дэвтжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дэвтсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | дэвтдэг |
| Холбох нөхцөл (-ж) | дэвтэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дэвтээд |
| Болзох нөхцөл (-вал) | дэвтвэл |
| Хүсэх (-маар) | дэвтмээр |
| Захирах (-аарай) | дэвтээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | дэвтэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ааруул дэвтэх — ааруул зөөлрөх
усанд дэвтэх — усанд норж уярах
бороонд норж дэвтэх — бороонд норж зөөлрөх
архинд дэвтэх — архинд хэтэрхий орж донтох, архины солио тусах
сэтгэл дэвтэх — сэтгэл уярах
Хэлц үг
сархинаг дэвтэх — амны цангаа гарах
элэг дэвтэх — энэлэн шаналсан сэтгэл тайвшран тэнийх
↑сархинаг дэвтэх
↑ чээж дэвтэх
↑ элэг дэвтэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.