дээр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дор гэдгийн эсрэг утга, дээд зүгт
- 2.Түрүүн, эрт, урьд
- 3.Гадна, тусгай
- 4.Чанараар илүү давуу, сайн
- 5.Дээш, өөд
- 6.Даруйд нь, тэр дор нь
- 7.Нэрийн дор
- 8.Улам ахих, цаашлах
- 9.Орон заах утга
- 10.Бусад үгтэй нийлж янз бүрийн утга санааг илэрхийлнэ
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- дагавар үгon; above; in (appearing in writing, recording or other media); in (in a language); at
- нэр үгtop
- тэмдэг нэрbetter, preferable
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дээр |
|---|---|
| Харьяалахын тийн | дээрийн |
| Заахын тийн | дээрийг |
| Өгөх орших тийн | дээрд |
| Гарахын тийн | дээрээс |
| Үйлдэхийн тийн | дээрээр |
| Хамтрахын тийн | дээртэй |
| Чиглэхийн тийн | дээр лүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээр нь тавих — юмны дээд талд нь тавих
дээр тэнгэр хол — дээшээ тэнгэр хол
зүлгэн дээр хэвтэх — зүлэгтэй газар хэвтэх
өвдөг дээрээс буудах — өвдгөөрөө сууж буудах
мөсөн дээр гулгах — мөсөн талбайд гулгах
хавтсан дээр — хавтасны нүүрэн талд
дээр үе — урьд, эртийн цаг үе
дээр үеийн эдлэл — хуучин цагийн эдлэл, эрт үеийн эдлэл
үндсэн цалингийн дээр — үндсэн цалингаас гадна
дээр давхисан морь — айраг хавьд дээгүүр барианд орсон морь
сурлагаар дээр — сурлагаар илүү
уулан дээр гарах — уулын орой дээр гарах
санасан дээр — санасан даруйдаа
бороо сэгхийсэн дээр явцгаая — бороо сэгхийсэн завсар амжиж явцгаая
аавын нэр дээр — аавын нэрээр
авсан дээрээ авах — илүү авах гэж шунах
залуу дээрээ залуу болох — залуу хүн илүү гоёх, чимэх гэж мэрийх хэрэггүй
сурсан дээрээ сур — улам ихийг сур
аймаг дээр очих — аймагт очих
хөдөө аж ахуй дээр ажиллах — хөдөө аж ахуйн салбарт ажил эрхлэх
дав дээр — урьдаар, юуны өмнө
дээр гарах — а.өндөр өөд гарах; б.дээгүүр ахих, дэвших
нас дээр гарах — нас өндөр болох, нас ахин өтлөж хөгшрөх
дээр нь гарах — а.дээд талд гарах; б.дийлж давах, үг хэлээр дийлэх
хэрэг дээрээ — үнэн хэрэгтээ, уг чанартаа
Хэлц үг
толгой дээр гарах — а.эрх хэмжээнээс хэтэрч улам даврах, цаашлах, өөгших; б.уулын толгой дээр гарах
толгой дээр сандайлах — дарлан дээрэлхэх
аман дээр гарч ирэх — хэлэхээ шахах
дээр доороо орох — а.хэрэлдэх, хараалцах
Өчүүхэн хэргээс үүдээд дээр доороо оролцоод бөөн аюул боллоо. б.зарим юмны бужигнах байдал
↑ аман дээр гарч ирэх
↑ багалзуур дээр нь суух
↑ даарин дээр нь давс нэмэх
↑ дэнсэн дээр тавигдах
↑ дээсэн дөрөөн дээр
↑ өшт хүн өлийн даваан дээр
↑ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
↑ өргөсөн дээр суусан юм шиг
↑ мэдрэл дээр нь мэлхий шээх
↑ нар дээр байхад, ногооны сөлтэй байхад
↑ нас дээр гарах
↑ ноцсон гал дээр тос нэмэх
↑ ноцсон гал дээр тос цутгах
↑ нүд нь орой дээрээ гарах
↑ нүдэн дээр
↑ нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр
↑ салхин дээр нь гарамгүй
↑ сүүлээ хондлой дээрээ тавих
↑ тал дээр тавих
↑ тархин дээр нь гарах
↑ тахиман дээр суух
↑ толгой дээр гарах
↑ толгой дээр сандайлах
↑ толгой дээрээ гаргах
↑ төмрийг халуун дээр нь давтах
↑ улаан нүүрэн дээр нь
↑ үнсэн дээр
↑ үхрийн эвэр дээр хутга
↑ хахсан дээр нь нударч, хазайсан дээр нь түлхэх
↑ хөл дээрээ босох
↑ хөл дээрээ зогсох
↑ хулхин дээр нь цэцэг ургуулах
↑ хүзүүн дээр нь зайдлах
↑ хэрэг дээрээ
↑ эмээл дээр амиа хайлах
↑ эхнэрээ толгой дээрээ гаргах
- … болон өөр 31
Зүйр цэцэн үг
Суудаг цэцнээс
Явдаг тэнэг дээр
Ямааны мах халуун дээрээ
Хоршоо үг
дээр доор — дундаж хэмжээнээс дээш болон доош буй нь
Үгийн гарал
* From Proto-Mongolic *dexe-re, equivalent to *дээ (*dee, “up”) + -р (-r). Compare Dongxiang jiere, Buryat дээрэ (deere), Kalmyk деер (deer) and Tuvan дээре (deere). * Might be akin to or from Proto-Turkic *tepü (“top, hill, top of the head”), compare Kyrgyz дөбө (döbö), Turkish tepe. * See also дэвсэг (devseg, “terrace”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.