ерөөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.аман зох. Монгол ардын аман зохиолын нэг төрөл, сайн сайхныг хүсч мөрөөдсөн агуулгатай шүлэглэсэн зохиол
- 2.Сайныг бэлгэдэн хэлдэг үг хэллэг
- 3.шашинСайныг хүсч, бурхад догшдыг магтан аргадсан залбирал
- 1.Хувь тавилан, хувь зохиол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ерөөл |
|---|---|
| Харьяалахын тийн | ерөөлийн |
| Заахын тийн | ерөөлийг |
| Өгөх орших тийн | ерөөлд |
| Гарахын тийн | ерөөлөөс |
| Үйлдэхийн тийн | ерөөлөөр |
| Хамтрахын тийн | ерөөлтэй |
| Чиглэхийн тийн | ерөөл лүү |
| Олон тоо | ерөөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн ерөөл — шинэ гэр, шинэ гэрийн эздэд зориулсан бэлгэ дэмбэрлийн үг
хуримын ерөөл — гэр бүл болж буй хосын амьдралд сайн сайхныг хүсэн шүлэглэсэн үг хэллэг
сөнгийн ерөөл — айраг, архины сав дүүрэн байхыг бэлгэдсэн уран хэллэг
ерөөл барих — ерөөл хэлэх
ерөөл бат орших — ерөөсөн бэлгэ дэмбэрэл биелэх, сайны учрал бүрдэх
ерөөл тавих — бэлгэ дэмбэрэлтэй сайхан үг дэвшүүлэн хэлэх
сайны ерөөл — сайн сайхныг бэлгэдсэн үг хэллэг
уулзахын ерөөл — эргэж уулзахыг хүсэн ерөөсөн сайн сайхан үг хэллэг
учрахын ерөөл — найзалж дотносохыг хүссэн үг
ерөөлөөр болох — сайн сайхныг хүссэн ёсоор ажил төрөл бүтэх
ерөөлөөр болтугай — ерөөл биелэх болтугай
ерөөл айлтгах — а.ерөөл хэлэх; б.талийгаачийн хойчийн сайн төрөлд зориулан, хурал ном хуруулж буян үйлдэх
ерөөлийн хаан — хилэнцийг арилгах, буяныг өрнүүлэх, барагдашгүй болгох тусын тулд Самандабадари бандидагийн зохиосон ерөөл; бурхан багшийн хамаг судар тарнийн утгыг хураангуйлан багтаасан гэж үздэг
маанийн ерөөл — нас нөгчигсдийн хойдын буянд зориулж маань унших, ерөөл тавиулах шашны зан үйл
Хэлц үг
ерөөлийн үзүүр — сайн сайхан сэтгэл
Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус.
↑ тэнгэрээс буусан тэгш ерөөл
Хараал хариутай
Ерөөл үртэй
Зүйр цэцэн үг
Ерөөлийн үзүүрт тос
Хоршоо үг
ерөөл магтаал — ерөөн магтсан шүлэглэл
ерөөл тарни — бурхад, догшдыг аргадан, тэднээс ач буйн гуйн хүссэн залбирал
ерөөл тавилан — сайныг санаж бүтээсэн амьдрал, хувь зохиол
учрал ерөөл — амьдралд тохиох учрал тавилан, хувь заяа
хувь ерөөл — уулзаж тохиохын сайн хувь заяа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.