ертөнц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газар дэлхий оршин буй юмсын хамт; дэлхий
- 2.Сансрын хязгааргүйд орших, од гараг, огторгуйн зарим хэсэг
- 3.Адгуус, амьтан ургамлын ай
- 4.Нийгэм
- 5.шашинБурхны шашны домогт гардаг орчлон дэлхий дээрх гурван ертөнц
- 6.амьд хүмүүсийн оршин байх ертөнц
- 7.харилцаан дахь таамагласан болон хэлсэн бүх зүйл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ертөнц |
|---|---|
| Харьяалахын тийн | ертөнцийн |
| Заахын тийн | ертөнцийг |
| Өгөх орших тийн | ертөнцөд |
| Гарахын тийн | ертөнцөөс |
| Үйлдэхийн тийн | ертөнцөөр |
| Хамтрахын тийн | ертөнцтэй |
| Чиглэхийн тийн | ертөнц рүү |
| Олон тоо | ертөнцүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ертөнцийн амьдрал — хорвоогийн ахуй амьдрал
ертөнцийн анир — дэлхийд оршин хөдөлж буй юмсын дуу чимээ
ертөнцийн дүр — дэлхийн төлөв байдал, хорвоогийн төрх
ертөнцийн тоос — ахуй амьдрал
ертөнцийн үйл — хорвоогийн амьдрал, жам ёс
ертөнцийг үзэх үзэл — тусгаар хүмүүс, нийгмийн бүлэг, анги, бүх нийгмийн үйл ажиллагааны чиглэл, мөн бодот байдалд харилцах харилцааг тодорхойлогч зарчим үзэл
алзашгүй ертөнц — хуучир. - манай ертөнц
байгаль ертөнцийг таних — шим ертөнцийг танин мэдэх
гуравдахь ертөнц — шашин. - бурхны шашны ойлголтоор насан эцэслэсний дараах амьдрал
нийгэм журамт ертөнц — хуучир. - социализм
ертөнц дахин — дэлхий даяар
ертөнц даяараа — дэлхий нийтээрээ
манай ертөнц — энэ ертөнц
энэ ертөнц — амьдран буй дэлхийн бөмбөрцөг
ертөнцийн үзэгдэл — хорвоогийн юмс үзэгдэл
ертөнцийн физик төрх төлөв — ертөнцийн гадарга, цаг уурын ерөнхий төлөв байдал
нарны аймгийн ертөнц — од.орон. - нарны аймгийн орон зай, гараг эрхэс
оддын ертөнц — од.орон. - оддын орчил
амьтдын ертөнц — амьтдын амьдрах жам ёс
ургамлын ертөнц — ургамлын аймаг
ертөнцийн гурван цагаан — өсөхөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан
ертөнцийн гурван хурдан — салхитай тэнгэрийн үүл хурдан, саруул ухаантны санаа хурдан, сайн морины давхих хурдан
ертөнцийн мөнх бусыг үзүүлэх — цээр. - үхэх, нас барахын хүндэтгэл
ертөнцөөс халих — ертөнцийн мөнх бусын хувирлыг үзүүлэх
хөрөнгөт ертөнц — хөрөнгөт нийгэм
хүний ертөнц — хүний нийгэм, хүний аж төрөн буй орчин ахуй
өнгөт ертөнц — хүний нийгэм
сав ертөнц — сансар огторгуй
шим ертөнц — байгаль орчин
Хэлц үг
ертөнцийн гурав аман зох — монгол аман зохиол дахь юм үзэгдлийг адил төстэй байдлаар нь “сүүл” холбон зохиосон гурван мөрт шүлэг
ертөнцийн мөнх бусыг үзүүлэх/ертөнцийн мөнх бусын хувирлыг үзүүлэх/ертөнцөөс ха
Ертөнц үзэмжээр
Бурхан чимгээр
Зүйр цэцэн үг
Ертөнцийн ухаан хүнд
Хүний ухаан эрдэмд
Товчилсон үг
ЕДЭТХ — Ертөнц Дахины Энх Тайвны Холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.