зааг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Улс орон, газар орон, нутгийн хил нийлсэн газар
- 2.Сав суулга, эд агуурс зэрэг юмын нааж, гагнаж нийлүүлсэн газар
- 3.Уулзвар хэсэг, завсар, хооронд
- 4.Цаг хугацаа солигдох үе
- 5.шилжсэн утгаАлив юмны ялгаа, хуваарь, ангилал), зааг тогтоох (тодорхой хуваарь тогтоох, ангилах), хот хөдөөгийн заагийг арилгах (хот, хөдөөгийн хүн амын эдийн засаг, боловсрол соёлын төвшний ялгааг арилгах), ялгаа зааг хорш
- 1.Гуалин модыг зөрүүлдэн хийсэн хашаа, бургасаар гөрсөн хашаа, нарийн моднуудыг нүхэлж хэлхсэн шивээ хашаа.
- 1.хоёр салангид зүйлийн захыг холбосон хэсэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зааг |
|---|---|
| Харьяалахын тийн | заагийн |
| Заахын тийн | заагийг |
| Өгөх орших тийн | заагд |
| Гарахын тийн | заагаас |
| Үйлдэхийн тийн | заагаар |
| Хамтрахын тийн | заагтай |
| Чиглэхийн тийн | зааг руу |
| Олон тоо | заагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нутгийн зааг — залгаа хоёр нутгийн хил
хилийн зааг — хилийн шугам
хотын зааг — хотын хил
үүр шөнийн зааг — үүр шөнийн завсар, шөнө өнгөрч үүр тэмтгэрэхийн өмнөхөн үе
Хэлц үг
заагаараа задарч, зарим газраараа язрах — а.сав суулга эвдэрч муудаад юм торгоон тогтоох аргагүй болох; б.шилж. тархи толгой, бие махбод тэсэхүйеэ бэрх өвдөх
Хоршоо үг
завсар зааг — завсар хооронд
хоолой зааг — хоёр уулын дундах хөндий
ялгаа зааг — ялгаа ялгавар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.