холбоос
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Холбосон юм, холбоо
- 2.Хоёр юмуу хэд хэдэн эд ангийг хооронд нь эвлүүлж холбосон механизм, зангилаа багаж хэрэгслийг бий болгодог хийцийн бэхэлгээ
- 3.Барилгад томоохон төмөрлөг хийцийн хэсэг тус бүрд хүчийг жигд үйлчлүүлэхийг тулд тэдгээрийг хооронд хөндлөвч байрлуулж, хийцийн өөр төрлийг гарган авдаг бэхэлгээ.
- 1.Салангид эрхтэн, ясыг холбож бэхэлдэг нягт холбогч эдийн татуурга.
- 1.холбож залгах хэрэгсэл
- 2.хоёр салангид зүйлийн захыг холбосон хэсэг
- 3.хэлний нэгжүүдийг (үг, холбоо үг, өгүүлбэр) холбох хэлшинжлэлийн холбоос
- 4.(химийн) хоёр бодисын хоорондын гол заагийг бүрдүүлж байдаг гадар (хоёр объект, шингэн, химийн бодис)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгconjugation; conjunction, joint, junction, ligament; friction; string, rope, cord; bundle; interface, station, apex; bandage, bonding, bracing; chord
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | холбоос |
|---|---|
| Харьяалахын тийн | холбоосын |
| Заахын тийн | холбоосыг |
| Өгөх орших тийн | холбоосонд |
| Гарахын тийн | холбоосоос |
| Үйлдэхийн тийн | холбоосоор |
| Хамтрахын тийн | холбоостой |
| Чиглэхийн тийн | холбоос руу |
| Олон тоо | холбоосууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
холбоос тасрах — холбож бэхэлсэн юм нь тасрах
холбоос үг хэл — шинж. - өгүүлбэрийн нэг төрлийн гишүүдийг зааглах, нэгтгэх үүрэгтэй үг
холбоосыг нь тохируулах — машин техникийн холбох эд ангийг тохируулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.