заарт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Заар бүхий юм, анхилам хурц үнэртэй
- 2.Хөлсний үнэртэй, биеийн үнэр шингэсэн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | заарт |
|---|---|
| Харьяалахын тийн | заартны |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | заартанд |
| Гарахын тийн | заартнаас |
| Үйлдэхийн тийн | заартаар |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | заарт руу |
| Олон тоо | заартнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
заарт гавар — урга. - уртавтар зузаан навч нь гурван гол судалтай, жижигхэн цагаан цэцэгтэй, мөнх ногоон тураг мод, навч, мөчир холтосноос нь гаврын тос боловсруулж авна
заарт мод — урга. - дулаан оронд ургадаг, зузаан навчтай, ногоон туяатай цагаан цэцэг дэлгэрч, гүн ягаавтар өнгийн шүүслэг жимс суудаг нэг зүйл мод, үндсийг нь шатаахад анхилам сайхан үнэр гарна; гаварт мод
заарт өвс — урга. - уруултан овгийн сөөглөг өвслөг ургамал, лаваандын тос гарган авахаар тариалдаг
ариун заарт өвс — урга. - ой модны чөлөө, чийгтэй газар ургадаг, жижиг баг цэцэгтэй олон наст өвс
ариун заарт цэцэг — урга. - цагаан буюу шар өнгийн малига цэцгэрхүү цомхон баг цэцэгтэй, цэцгээр нь сайхан үнэрт саван хийдэг, уян иш салаатай бут мод
заарт үхэр — амьт. - үхэртэй төстэй авч арай бага, толгой том, хүзүү, дөрвөн мөч, сүүл богино, үс нь урт хүрэн өнгөтэй, арьсан дорх булчирхайн шүүрэл нь онцгой үнэртэй, Америк тивийн хойд талаар нутагладаг амьтан
заарт харх — амьт. - ондатр
заарт хэрэлзгэнэ — амьт. - усан хулгана
заарт хувцас — хөлс, заарын үнэр шингэсэн хувцас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.