заах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад ямар нэгэн зүйлийн учир утга, арга ухааныг мэдүүлэх, тайлбарлах
- 2.Юмны оршин буй газар, зүг чигийг хэлэх
- 3.Ямар нэг юмыг онцлох, цохлон чиглүүлэх
- 4.Яс, чанарыг үзүүлэх
- 5.Үлгэрлэх, үлгэр үзүүлэх.
- 1.Юмыг ангилан салгах;
- 2.Идшинд төхөөрсөн мал, амьтны эрүүг заадлаар нь салгах
- 1.Юманд заадал, заадас гарган залгах, зүйх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto teach; to point
- нэр үгaccusative
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | заах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | заана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | заалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | заав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | заажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | заасан |
| Хэвшсэн нэр (-даг) | заадаг |
| Холбох нөхцөл (-ж) | зааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | заагаад |
| Болзох нөхцөл (-вал) | заавал |
| Хүсэх (-маар) | заамаар |
| Захирах (-аарай) | заагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | заахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бичиг үсэг заах — бичиг үсэгт сургах
зааж сургах — учир начрыг нь таниулан ойлгуулах
ном заах — ном сургах
хичээл заах — багшлах
дайсныг байрлалыг зааж өгөх — дайсны байрлалыг хэлж өгөх
хуруугаар заах — хуруугаар чиглүүлэн зангах
заах хуруу — долоовор хуруу
буурь заах — юманд тайван хандах, хашир туршлагаар давж гарах
зориг заах — эрэмгий шийдэмгий байдал гаргах
зүрх заах — зориг заах
өмч заах — өмчийг мэдүүлэх
хана заах — хашир догь байдал гаргах
чадал заах — хүч чадалтайгаа харуулах, хүчтэйгээ батлах
шийр заах — а.хүн тамиртаа эрдэх; б.хөрөнгө чинээндээ эрдэх; в.яс заах
шөрмөс заах — тэсэх, тэвчих
шил заах — гүрийх
яс заах — а.зөрүүд хөгжүүн байдал гаргах; б.гүжир тэсвэртэй байх
ял заах — гэмтэнд шийтгэл зэмлэл оногдуулах
заах арга — бусдад юм зааж сургахад хэрэглэх хэлбэр
заахын тийн ялгал хэл — шинж. - монгол хэлний хэнийг, юуг гэсэн асуултад хариулагдах нэрийн тийн ялгал; “-ыг, -ийг, -г” залгавар
заах төлөөний үг хэл — шинж. - хүн, амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанар, тоо хэмжээ, үйл хөдлөл, орон байр, цаг хугацааг төлөөлөн заадаг үг
эрүү заах — нядалсан мал, амьтны эрүүний завсраар ярж, татан салгах
цонхны яс мод заах — цонхны яс мод углуургадан хийх
Хэлц үг
↑а-г заагаад э-г хараах
↑ аавдаа адуу манахыг заах
↑ аавдаа авгай авахыг заах
↑ аавдаа хүүхэдтэй болох арга заах
↑ арьяабалд маань заах
↑ бухан хүзүү заах
↑ замыг нь заах
↑ зүрх заах
↑ их шил заах
↑ нударга заах
↑ хүзүү заах
↑ шийр заах
↑ шөрмөс заах
↑ хамар заах
↑ хашир заах
↑ эр заах
↑ ээждээ ээрүүл эргүүлэхийг заах
↑ яс заах
Зүйр цэцэн үг
Заасан газар нь явж
Зандарсан газар нь зогсох
Хоршоо үг
заах сургах — аливаа зүйлийн утга учир хийгээд ажил үйлийг сурган мэдүүлэх
Товчилсон үг
БАЗАН — Бага Ангийн Заах Аргын Нэгдэл
БУЗАН — Байгалийн Ухааны Заах Аргын Нэгдэл
ЗАН — Заах Аргын Нэгдэл
ЗАСК — Заах Аргын Салбар Комисс
ЗАЭШЗ — Заах Арга, Эрдэм Шинжилгээний Зөвлөл
МЗАН — Математикийн Заах Аргын Нэгдэл
НТЗАН — Нийгэм, Технологийн Заах Аргын Нэгдэл
СЗАК — Сургалт, Заах Аргын Кабинет
ХУЗАН — Хүмүүнлэгийн Ухааны Заах Аргын Нэгдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.