загатнах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны биед ямар нэг сэдэлтээс арьс сэрвэгнэн жирвэгнэж, тэсгэл алдуулах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | загатнах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | загатнана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | загатналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | загатнав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | загатнажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | загатнасан |
| Хэвшсэн нэр (-даг) | загатнадаг |
| Холбох нөхцөл (-ж) | загатнаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | загатнаад |
| Болзох нөхцөл (-вал) | загатнавал |
| Хүсэх (-маар) | загатнамаар |
| Захирах (-аарай) | загатнаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | загатнахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алга загатнах — а.алганы аль нэг хэсэг загатнаа сэрэгдэх; б.шилж. монголчууд алга загатнахыг олз олох, хишиг хүртэхийн зөн бэлгэ гэж үздэг
бие загатнах — бие ирвэгнэн жирвэгнэх
толгой загатнах — толгой маажмаар болох
Хэлц үг
бөгс нь загатнах — а.хүүхэд алиархах, үл болохыг үйлдэх зэргээс бөгсөө чимхүүлэх буюу алгадуулахыг егөөддөг хэллэг; б.өөрөөс эрх мэдэл, хүч чадлаар илүү хүний элдвээр оролдох, шоглох
гар загатнах — ажил хийх хийнэ гэхээс сэтгэл яарах, хүссэн зүйлээ хийх гэж дурлах
хонго нь загатнах — бага хүүхэд үймүүлж сахилгагүйтэх, шийтгүүлэх хэрэг хийх
хэл нь загатнах — аливаа зүйлийг хэлэх гэж хүсч яарах
загатнасан газар нь маажих — үг хэл, үйл явдлын онч таарах, санаанд нийцэх
загатнасан газар нь маажих [шиг болох] — (хар яриа) үг хэл, үйл явдлын ончийг нь тааруулах
Тэдэнд дэгээгээ харуулбал загатнасан газар нь маажих шиг болжээ (Т.Баасансүрэн, Тэрбумтан).
Харин азаар өнгөрсөн оны намар Дэлхийн банкны байгаль орчныг хамгаалах төслийн ажилтнууд тус романыг орчуулах санал тавьсан нь ёстой загатнасан газар маажихтай адил хэрэг болж билээ (Зян Рун, Чонон сүлд).
↑ алга нь загатнах
↑ бөгс нь загатнах
↑ гар нь загатнах
↑ гуя нь загатнах
↑ шүд нь загатнах
↑ хэл ам нь загатнах
↑ хэл загатнах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.