загвар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг юмны байдлыг үзүүлсэн үлгэр маяг
- 2.Хэлбэр янз, хийц
- 3.Байдал, төлөв, хэлбэр дүрс
- 4.Төмөрлөг зэргийг цутгах, дарах хэв; цөн цутгах загвар (цөн цутгах хэв).
- 5.ойлгоцод хамааралтай бүтэц
- 6.орчин үеийн хэв загвартай өргөн хэрэглээний хувцас зэрэг бараа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | загвар |
|---|---|
| Харьяалахын тийн | загварын |
| Заахын тийн | загварыг |
| Өгөх орших тийн | загвард |
| Гарахын тийн | загвараас |
| Үйлдэхийн тийн | загвараар |
| Хамтрахын тийн | загвартай |
| Чиглэхийн тийн | загвар луу |
| Олон тоо | загварууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
загвар өмсөх — хувцасны шинэ хийцийг өмсөж сонирхуулах
загвар хийх — үлгэр хийх
загварын ертөнц — загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчдийн үйл ажиллагааны цар хүрээ, мэргэжлийн өрсөлдөөн, тэдгээрийн дотоод амьдралын цогц
байшингийн загвар — байшингийн гаднах, дотнох төрх байдлыг бүдүүвчлэн харуулсан жижиг хийц
дээлийн загвар — дээлийн үлгэр хийц
малгайн загвар — малгайн үлгэр хийц
загвар сайтай малгай — уран гоё хийцтэй малгай
загвар болох — ерөнхий төлөв болох
загвар муутай — хэлбэр дүрс муутай
загвар сайтай — байдал төлөв сайтай
Хоршоо үг
загвар маяг — юмны хэлбэр дүрс, гадаад байдал
үлгэр загвар — үлгэрлэн харуулсан жишиг хийц
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.