задлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Битүү, баглаа боодолтой юмуу, далд юмыг онгойлгох, тайлах, нээх, ил болгох
- 2.Ширэлдсэн, нягт юмыг хөвсийлгөх, сэвсгэр болгох
- 3.Дэлгэх, дэлгэрүүлэх;
- 4.Хэсэг хэсгээр нь ангилж, шинжлэн судлах.
- 1.Зад барьж, догшин салхи бороо үүсгэх, зад тавих.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | задлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | задлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | задлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | задлаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | задлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | задлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
архи задлах — шилтэй архины бөглөөг авах
ачаа задлах — ачаа барааг хайрцаг савнаас гаргах, баглаа хүлээг нь авч нээх
дугтуй задлах — дугтай нээх
ноос задлах — ноосны ширэлдээ, даахирааг гаргах, ноос сэвсийлгэх
задлах урвал — хэсэглэх урвал, бутлах урвал
задлан шинжлэх — хэсэгчлэн шинжилж тодорхойлох
мотор задлах — машин тэрэгний хөдөлгүүрийг эд ангиар нь задлах
мөнгө задлах — бүхэл мөнгийг бутархайгаар солих, мөнгө бутлах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.