салгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хамт байсан зүйлийг ангид болгох, тусгаарлах
- 2.Байхгүй, үгүй болгох, хагацаах
- 3.Ялгах, ангилах
- 4.Гэр бүлийн хүмүүсийг хагацуулах
- 5.Цахилгаан гүйдлийг таслах
- 6.Бусдын зүйлийг ямар нэг аргаар өөрийн болгох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | салгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | салгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | салгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | салгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | салгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | салгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | салгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | салгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | салгаад |
| Болзох нөхцөл (-вал) | салгавал |
| Хүсэх (-маар) | салгамаар |
| Захирах (-аарай) | салгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | салгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арьс хөрснөөс нь салгах — тухайн зүйлийг бүрхэж байсан арьс хөрсийг нь хуулах
модыг мөчрөөс нь салгах — модны мөчрыг цавчин цэвэрлэх, модыг мөчиргүй болгох
өрх салгах — өрх тусгаарлах
наалт салгах — наалдсан хэсгийг нь хуулан ховхлох
лацыг нь салгах — лацыг нь авах, хөндөх
утас салгах — нийлсэн утаснуудыг тусгаарлах
салгаж авах — ямар нэгэн зүйлийг тусгаарлан авах
унаа малаас нь салгах — унаа малгүй болгох, явгаруулах
бодлоос салгах — бодлыг нь үймүүлж сарниулах
амьдралаас нь салгах — амьдралгүй болгох
хоолноос нь салгах — амьдрал ахуйг нь тэтгэн тэжээж байсан зүйлээс нь хагацуулах, ажил төрөлгүй болгох
мал салгах — мал тасалж өгөх
хонь ямаагаа ялгаж салгах — хонь ямаагаа ангилан ялгах
ах дүүгээс нь салгах — ах дүүгээс нь хагацуулах
эхнэрээс нь салгах — эхнэрээс нь тусад нь амьдруулах
ятган салгах — бусдыг ятгасаар дотнын хүнээс нь холдуулах
гэрлээ салгах — гэрлээ унтраах, таслах
Хэлц үг
нүд салгах — харцаа шилжүүлэх, харц буруулах
↑боорцогных нь савнаас салгах
↑ нүд салгах
↑ нүд салгахгүй
↑ хоормогных нь савнаас салгах
Зүйр цэцэн үг
Салгавч санаа нь нэг
Зайдуулавч зан нь нэг
Хоршоо үг
салгах нийлүүлэх — хамтдаа байсан зүйлсийг тусгаарлах болон салангид байсан зүйлсийг нэгтгэх
ялгах салгах — а.хольцолдож нийлсэн зүйлсийг ангилж тусгаарлах; б.шилж. аливаа зүйл, хэрэг явдлын учир начрыг ихэд тунгаан үзэх
салгах сарниулах — а.хүмүүсийг хооронд нь хагаралдуулах; б.нийлж нэгдсэн зүйлийг тусгаарлах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.