зайдан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Унах морь, малын эмээл тохошгүй нь
- 2.Өвөлжөө, хаваржааны байр нөмөр халхгүй ханхай, задгай
- 3.Хаваржаа намаржааны нөмөрлөх юмгүй өндөрхөн цулгай газар;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зайдан |
|---|---|
| Харьяалахын тийн | зайдангийн |
| Заахын тийн | зайданг |
| Өгөх орших тийн | зайданд |
| Гарахын тийн | зайдангаас |
| Үйлдэхийн тийн | зайдангаар |
| Хамтрахын тийн | зайдантай |
| Чиглэхийн тийн | зайдан руу |
| Олон тоо | зайдангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зайдан морь — эмээл, тохош тохоогүй морь
зайдан тэмээ — тохошгүй тэмээ
зайдан хаваржаа — нөмөргүй задгай хаваржаа
Хэлц үг
Зайдан морь бөгсөнд муу
Завсрын үг эед муу
Зайдан морь унавал бөгсний зовлон
Замаас гадуур явбал унааны зовлон
Зайдан унаа бөгсөнд муу
Заль мэх биед муу
Зайдан унавал бөгс холгоно
Завхай явбал шившиг тарина
Замын хүний зарц биш
Зайдан морины янгиа биш
Хүйтэн цай
Зайдан морь
Зүйр цэцэн үг
Зайдан унавал бөгс холгоно
Завхай явбал лай тарина
(шалиг завхай явбал сайнаа үзэхгүй); #Өвөлжөө
Хаваржааны байр нөмөр халхгүй ханхай
Зайд; #Дэвсгэргүй
Жийрэг болох юмгүй: хүйтэн цай
Зайдан морь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.