зайдлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь, малыг эмээл тохошгүйгээр унах, зайдагнах
- 2.Морьтой хүний эмээлийн араар унах, сундалдах
- 3.Ямар нэгэн юман дээгүүр мордох
- 4.муушаалЯвган явах дургүй, цаг үргэлж унаа машин, морь мал унаж явах; халаа сэлгээгүй унах;
- 1.Морь, малын мундааны хойдох хотгордуу, зайдалдаг хэсэг.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зайдлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | зайдлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зайдлаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | зайдлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зайдлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зайдлан унах — эмээлгүй унах
зайдалж аваачих — сундалдаж аваачих
мод зайдлах — мод сандайлах
сандал зайдлах — сандал дэр мордож суух
хашаа зайдлах — хашаан дээр мордож суух
Хэлц үг
хүзүүн дээр нь зайдлах — дарлах, эзэгнэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.