зарга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харилцан заалдаж тэмцсэн тэмцэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зарга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | заргад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | заргатай |
| Чиглэхийн тийн | зарга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зарга заргалах — зарга хийх
зарга үүсгэх — зарга эхлүүлэх
зарга хагалах — зарга эсгэх
зарга хийх — заалдах
зарга хөөх — а.заалдсан хэргээ таслуулахаар дахин давтан заалдлага хийх; б.заалдсаны хариуд гэдрэг заалдах, харилцан заргалдах
зарга шийтгэх — гарсан хэргийг шүүн таслаж, буруутай этгээдэд торгууль ял оноох
зарга шүүх — гарсан зарга заалдааныг байцааж, зөв бурууг тодруулан шийдвэрлэх
зарга эсгэх — хэд хэдэн хүн, байгууллага, газартай холбоо бүхий зарга маргалдааныг холбогдох байгууллагын хүмүүс нийлж хамтран хэлэлцэж, шүүн шийдвэрлэх
заргын бичиг — санал гомдлоо илэрхийлэн заалдах бичиг
Хэлц үг
Зам хөөдөг хүний хөл
Зарга хөөдөг хүний хэл
Занга дээрээс
Зарга дороос
Зарга хүчтэй юу
Заан хүчтэй юу
Хоршоо үг
зарга заалхай — амаар хийх элдэв тэмцэл, санал гомдол
зарга тэмцэл — заалдаан
атаа зарга — өшиж занасан зарга тэмцэл
гомдол зарга — зарга заалхай
хэрэг зарга — хуулийн байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй болсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн хямралдаанаас үүссэн хэрэг явдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.