зарагдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад хүчээ өгч амиа тэжээх, хүний эрхэнд ажиллах, зарцлагдах
- 2.Бусдын ажил үйлд тус дэм, нэмэр хандив болох
- 3.Бусын зараалаар ажил үйлийг нь залгуулах
- 4.Зарцуулах, зарлагадах.
- 1.Худалдагдах, борлогдох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгpassive voice in -гдах (-gdax) of зарах (zarax, “to employ, to sell”); to be servile, to run errands, to be spent, selling, to be sold out
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зарагдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зарагдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зарагдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зарагдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зарагджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зарагдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | зарагддаг |
| Холбох нөхцөл (-ж) | зарагдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зарагдаад |
| Болзох нөхцөл (-вал) | зарагдвал |
| Хүсэх (-маар) | зарагдмаар |
| Захирах (-аарай) | зарагдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зарагдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айлд зарагдах — айлын хар бор ажлыг хийх
албанд зарагдах — албаны ажилд дайчлагдан ажиллах
бусдад үл зарагдах — бусдад үл зарцлагдах
хүнд зарагдах — хүнд зарцлагдах
гар хурууны үзүүрт зарагдах — аахар шаахар ажлыг хийх
бусдад зарагдах — бусдын зараалаар явах
дороо зарагдах — даруй худалдагдах
зарагдах бараа — худалдагдах, борлуулах бараа
зарагдахгүй удах — худалдагдахгүй, борлогдохгүй удах
Үгийн гарал
зарах (zarax, “to sell”) + -гдах (-gdax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.