зах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газар нутаг, орон байр, талбай зэрэг зүйлийн хөвөө, ирмэг хязгаар;
- 2.шилж. Юмны төв, дундаас зайдуу, ирмэг хөвөө, хязгаар тийших
- 3.Хувцас хунарын дээд ам амсар; заамнаас дээших хүзүү ороох тусгай хэсэг
- 1.Бөс барааны бүхэл бүтэн толгой, нэг эвхээ, хуй
- 1.Олон хүн цугларч худалдаа хийх газар
- 1.Хэрэг, үзэгдэл, цаг хугацааны хэсэг, үүсэл төгсвөр.
- 1.VII нэрМөсөн шагай харвадаг сум; цах.
- 1.талбай, гадаргын зах, хүрээ
- 2.толгойн үсний зах, хөвөө
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгborder, boundary, edge; market, bazaar
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зах |
|---|---|
| Харьяалахын тийн | захын |
| Заахын тийн | захыг |
| Өгөх орших тийн | захад |
| Гарахын тийн | захаас |
| Үйлдэхийн тийн | захаар |
| Хамтрахын тийн | захтай |
| Чиглэхийн тийн | зах руу |
| Олон тоо | захууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
голын зах — голын хөвөө, голын эрэг ирмэг
нутгийн зах — нутаг орны хил хязгаар
тарианы зах — тариан талбай эхлэх, дуусах хэсэг
торгоны зах — торгоны ирмэг, торгоны хажлага
тулганы зах — тулганы хажуу, дэргэд
захын араа — агт араа
захын цамх — нутгийн хилийн тэмдэг болгож тавьсан чулуу, овоо
захаас аван — энд тэндгүй, дэлгэр түгээмэл, элбэг
зах хязгааргүй — хэмжээ хязгааргүй
дээлийн зах — монгол дээлийн хүзүү ороох дугуйрсан босоо хэлбэртэй, хатуулгатай хэсэг; заам хавьдаа товчлогдоно
өмдний зах — өмдний бүслэхээр татах хэсэг, өмдний ам
захны ухдас — дээлд зах залгахаар ухаж авсан ором
захны ухлаадас — захыг залгах газраас эсгэж авсан дугуй өөдөс, хүүхдийн захны ухлаадсыг дундуур нь нугалж, хүүхдийн дээлийн захны ар дор хаддаг монголын уламжлалт бэлгэшээлт заншил буй
зах заамгүй — а.эрүй хуруйгүй; б.их, бага хүнийг хамаарахгүй, хамжааргагүй
зах бараа — задалж хэрэглээгүй бүтэн хуйлаас бөс бараа
зах даавуу — толгой даавуу
зах торго — хуй торго
малын зах — малыг амьдаар нь зарж борлуулах, арилжиж солих газар
түлээний зах — мод, түлш бэлтгэн зарж борлуулдаг наймааны газар
хүнсний зах — хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр зарж борлуулдаг чөлөөт худалдаа, арилжааны газар
зах дээр — худалдаа наймааны газарт
захын үнэ — хар зах дээр зарагдаж буй барааны үнэ
зах зээлийн судлал — бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төлөвлөх, хуваарьлах, борлуулах, зарлан сурталчлах, худалдааг хөгжүүлэх, хэрэглэгч, нийлүүлэгчдийн сонирхол хандлагыг бодтой судлах явдал
зах зээлийн эдийн засаг — чөлөөт бараа, мөнгө, бараа эргэлтэн дээр тулгуурласан харилцаа
хоёрдогч зах зээл — анхны нийлүүлэгч, зээлдэгч хоёроос өөр хүмүүсийн хооронд хийгддэг үнэт цаасны гүйлгээ, энэ нь банк, мэргэжлийн пүүсээр дэмжигддэг
Хэлц үг
зах заамаа дуурайна — дээрх нь ямар бол доорх нь тийм
мал малын захтай — таван хошуу малын аль аль нь цөөнгүй бий
захаас аван — зөндөө, нийтлэг байх, мундахгүй
Ийм нэгэн хүн ажил эрсээр хэдэн сарын турш Нью-Йорк хотоор явжээ. Түүнд архичин, хулгайч захаас аван дайралдана (З.Пүрэв, Хөгжмийн эгшиг).
Зовсон хүнд уурлах шалтгаан мундахгүй байдгийн адил жаргалтай хүнд инээх учрал захаас аваад бэлэн байдаг билээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
захын араа нь унаж зажийн үс нь цайх — өтлөж нас ахих
Одоо тэр өвгөний үгээр үг хийгээд юу хийх вэ. Захын араа нь унаж, зажийн үс нь цайсан хүн шүү дээ.
захыг нь гаргах — учир явдлын тухай цухас мэдэгдэх
Шагдар хариуд нь
↑ дээлийн захыг нь мушгих
Зах газар задарч
Завхай газар галзуурах
Зах заамаа дуурайна
Мах огтолсон хүн гараа тосоддог
Зах гарсан хүн мөнгөө бардаг
Зүйр цэцэн үг
Зах газар задарч
Завхай газар галзуурах
Хүн ахтай
Дээл захтай
Хоршоо үг
зах зух — а.гадар өнгөн тал; б.бүрэн биш, хэсэг бусаг, бүүр түүр
зах сэжүүр — а.ямар нэг зүйлийн үзүүр өнцөг, булан; б.юмны өчүүхэн хэсэг, бүрэн гүйцэд биш хэсэг
зах хөвөө — юмны ирмэг, хөвөө хэсэг
зах хэен — юмны ирмэг, сэжүүр
зах хэц — зах хязгаар
зах хязгаар — а.юмны хөвөө, зааг; б.орон нутаг, улс хоорондын хил нийлсэн газар; в.эцэс, туйл, төгсгөл
зах заам — а.хувцас хунарын энгэрийн хэсэг; б.ах зах, эх зах
зах зээл — а.худалдаа арилжааны газар; б.нийгэм эдийн засгийн хөгжлийн нэг хэлбэр; үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний ажиллагааны үр дүн, худалдагч, худалдан авагчдын үнэ, тоо хэмжээг тодлорхойлж харилцан ажиллах хүрээ
ах зах — а.ахчлах дүүчлэх ёс; б.шилж. ёс суртахуун
эмх зах — эмх цэгц
Товчилсон үг
ЗЗК — Зах Зээлийн Коллеж
ЗЗСХ — Зах Зээл Судлалын Хүрээлэн
ЗЗЭЗ — Зах Зээлийн Эдийн Засаг
СЗЗХ — Санхүүгийн Зах Зээлийн Холбоо
Үгийн гарал
Compare Kyrgyz чек (cek), Kazakh шек (šek), and Turkmen çäk from the same etymon.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.