зогсоол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Явах зорчих юмны тогтмол зогсох газар, буудал
- 2.Хөгшин тэхийн халих ян хад, байц оргил
- 3.Өвлийн шөнийн уртад адууг идээшлүүлэхгүйн тулд цуглуулан хурааж амруулах газар
- 4.шилжсэн утгаЮмны бялхаж дүүрсэн байдал, багтаамжийн дээд хэмжээнд хүрсэн нь
- 5.хуучирсанНэг хоморгоны ан ав дуусаад дахин ав зарлах хүртэл анчдын хүлээж зогсох газар
- 6.ямар нэг газар түр зогсоох зогсолт хийх
- 7.ямар нэгэн хөлөг, автобус, онгоц зогсох байрлал буудал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зогсоол |
|---|---|
| Харьяалахын тийн | зогсоолын |
| Заахын тийн | зогсоолыг |
| Өгөх орших тийн | зогсоолд |
| Гарахын тийн | зогсоолоос |
| Үйлдэхийн тийн | зогсоолоор |
| Хамтрахын тийн | зогсоолтой |
| Чиглэхийн тийн | зогсоол луу |
| Олон тоо | зогсоолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
автобусны зогсоол — автобусанд сууж буух газар
галт тэрэгний зогсоол — а.зорчигдын байрлах, галт тэргэнд суух буух газар; б.галт тэрэгний байр
онгоцны зогсоол — онгоцны талбай
усан зогсоол — хөлөг онгоц, завьны эрэг орчимд байрлах газар
таксины зогсоол — таксин зорчигчоо суулгах талбай
тэхийн зогсоол — а.янгирын тэх өтөлж хөгшрөн үхэхийн өмнө авирч гарах ян хад байц; б.шилж. хайрын болзоо; в.хөлсний тэрэг захиалга хүлээх газар
адууны зогсоол — адууны хурж зогссон байдал
шурагны зогсоол — шурагны эрчлээс шувтрах хэсэг, эргийг цааш явуулахгүй хорих зорилгоор шурагт гаргасан эрчлээсгүй хэсэг
анчдын зогсоол — анчид авын зар хүлээх газар
Хэлц үг
зоогийн сав зогсоолдоо хүрэх — ханатлаа идэж уух, ходоод гэдэс цааш идэж уух зайгүй болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.