зориг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны үйл ажилд хичээх итгэл, чармайлт
- 2.Дур, хүсэл, санаа
- 3.Зорьсон хэрэг, зорилго
- 1.Тооны нэр; арван цадчин буюу арван таван оронтой тооны нэр.
- 1.хүндэтгэлДээж
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgoal, intention; will, volition, will-power; courage, daring; offering of the best (first) part of the meal (to gods, to guests,...)
- тооны нэрA hundred trillion, 10¹⁴
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зориг |
|---|---|
| Харьяалахын тийн | зоргын |
| Заахын тийн | зоргыг |
| Өгөх орших тийн | зоригд |
| Гарахын тийн | зоригоос |
| Үйлдэхийн тийн | зоригоор |
| Хамтрахын тийн | зоригтой |
| Чиглэхийн тийн | зориг руу |
| Олон тоо | зоригууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баатар зориг — эрэлхэг зориг
итгэл зориг — хүч чадалтай итгэж найдсан сэтгэлийн тэмүүлэл, найдлага
хатан зориг — харьшгүй зориг
чин зориг — мохошгүй зориг
эр зориг — эр хүний шийдэмгий сэтгэл
зориг алдах — эмээх, бэрхшээх
зориг бадрах — сэтгэлийн шийд батжих
зориг орох — ямар нэгэн үйл хэргийг бүтээнэ гэсэн итгэл нь нэмэгдэх
зориг мохох — зүрхшээх, бэргэх
зориг төгс — зориг төгөлдөр
зориг төгөлдөр — урам зориг бадрангуй, бүрэн итгэлтэй
зориг шантрах — үйл хэрэгт дуршил нь муудаж хичээл зүтгэл хасагдах, дордох
зориг шийдэх — зориглох, эс зориглохоос шалтгаалах
зоригийг тэжээх — урмыг тэтгэх, урам оруулах
цайны зориг — цайны дээж
Хэлц үг
Арга байвал арсланг барина
Зориг байвал барсыг барина
Дуслах ус чулууг цоолж
Зориг цөс уулыг нүхэлнэ
Жолоо алдвал аминд хор
Зориг алдвал ажилд хор
Зовлон бага болбол ёолохын их
Зориг бага болбол айхын их
Зовлон нь бага бол ёолох нь их
Зориг нь бага бол айх нь их
Зориг байвал арга байдаг
Арга байвал юм олдог
Зориг байвал Бээжин хүрнэ
Зүү хураавал тэвнэ болно
Зориг байвал жаргал ойр
Журам байвал нөхөр ойр
Зориг байвал зорилт холгүй
Зовол байвал жаргал холгүй
Зориг байвал Зуу хүрнэ
Зүдэл байвал жаргал ирнэ
Зориг байвал үйл бүтнэ
Зол байвал хэрэг бүтнэ
Зориг байвал чөтгөрийн бухарт гар хийнэ
Зориг байвал чөтгөрөөр зарц хийнэ
Зориг байвал явдал бүтнэ
Зориг бүхнийг ялна
Зовлон бүхнийг туулна
Зориг зовоотой
Зовлон холиотой
Зориг зохиох
Залхуу гутаах
Зориг ихт
Зэвсэг ихтийг ялах
Зориг ихтийн сэтгэл шулуун
Зугаа ихтийн сэтгэл уужим
Зориг мянган лан
Арга түмэн лан
Зориг нэгдсэн хүний зам нь нэг
Сэтгэл таарсан хүний санаа нь нэг
Зориг сайтад унаа зовдог
- … болон өөр 21
Хоршоо үг
зориг зүрх — эрэлхэг зан байдал
самбаа/самбаа зориг — тухайн зүйлийг хийж бүтээх гэсэн чармайлт, гүйлгээ ухаан, сүйхээ самбаа
ааг зориг — хүч чадал, зориг зүрх
зориг эрмэлзэл — бэрхшээлийг давж туулах хүсэл тэмүүлэл
дур зориг — дур хүсэл
омог зориг — төрх байдалд илрэх сүр
урам зориг — аливаа үйлийг бүтээхийн төлөө шамдах сэтгэл; урамшил
хүсэл зориг — хүслээ биелүүлэхийн төлөө шийдсэн санаа
хэрэг зориг — хэрэг зорилго
Товчилсон үг
ИЗБНН — Иргэний Зориг, Бүгд Найрамдах Нам
ИЗН — Иргэний Зориг Нам
МИЗН — Монголын Иргэний Зориг Нам
Үгийн гарал
зорих (zorix, “to intend”) + -г (-g); if not directly from Proto-Turkic *yorïk.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.