санаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн
- 2.Бодож сэтгэж буй зүйл, хүсч зорих бодол
- 3.Зохиол бүтээл зэргийн утга, агуулга
- 4.Зорилгыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа саад, бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх зорилготой, тодорхой судалгааны үр дүнд бий болсон оюуны загвар
- 5.Бодлын үр дүнд бий болсон дүгнэлт
- 6.ямар нэг бодол болон мэдрэмжийг төрүүлдэг зүйл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | санаа |
|---|---|
| Харьяалахын тийн | санааны |
| Заахын тийн | санааг |
| Өгөх орших тийн | санаад |
| Гарахын тийн | санаанаас |
| Үйлдэхийн тийн | санаагаар |
| Хамтрахын тийн | санаатай |
| Чиглэхийн тийн | санаа руу |
| Олон тоо | санаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ариун санаа — үнэн бодол, чин сэтгэл
ахар санаа — богино жолоотой, холч биш ухаан бодол
агуу санаа — их том үйл хэргийн тухай сэтгэн бодсон нь
буруу санаа — өөр, ондоо бодол санаа
мэргэн санаа — оновчтой бодол
уужим санаа — а.саруул бодол; б.аливаа зүйлд тайван, хүлээцтэй хандах нь
үнэн санаа — чин үнэн бодол
үнэн санаанаасаа — чин сэтгэлээсээ
хомхой санаа — шунаг бодол
хэтийн санаа — ирээдүйн төлөө санагалзах бодол, хэтийн зорилго
цагаан санаа — цайлган цагаан бодол, бусдад хар муу санадаггүй байдал
муу санаа — хорон муухай бодол
сайн санаа — бусдад тус дэм болох гэсэн хүсэл эрмэлзэл
хар санаа — хөнөөлт муу сэтгэл
хорон санаа — а.хорт санаа; б.урхаг ихтэй зүйл
хорт санаа — хорлол хөнөөл бүхий бодол
санаа сайтай — хар хоргүй, сайхан сэтгэлтэй
санаа муутай — хор хүргэх муу сэтгэлтэй, муу бодол агууламтгай
хорон санаа агуулах — муу санаа бодол өвөрлөх
хорт санаа өвөрлөх — бусдад хор хөнөөл хүргэхийг санаархах
санаа авах — ямар нэгэн юмнаас сэдэвлэн шинэ бодол ургах
санаа авахуулах — санаа төрүүлэх
санаа төрүүлэх — бусдыг өдөөж шинэ бодол сэдүүлэх
санаа сэрэх — ямар нэгэн зүйлээс сэдэвлэн шинэ бодол төрөх
санаа сэдэх — шинэ содон санаа олох
санаа өдөх — санаа төрөх
санаа үүсгэх — ямар нэгэн үйл явдал, зүйлийн талаар санаачилга гаргах
санаа сүвэгчлэх — арга зам хайх, эрэх
санаа олох — шинэ бодол төрж ухаарах
санаанд орох — гэнэт бодогдох
санаанд оромгүй — бодогдож сэтгэгдэхгүй зүйл
санаанд багтамгүй — байж боломгүй, маш хачин
санаа төрөх — ямар нэгэн юмыг хийж бүтээх, хэлж ярихад шинэ зүйл сэрэгдэн бодогдох
санаа дагах — санааны аяар элдэв зүйл бодогдох
санаа амрах — сэтгэлийн зовлон арилж тайвшрах
санаа амар — а.тайван, уужуу; б.хэр баргийн зүйлд сэтгэл зовдоггүй, тайван
санаа уужрах — сэтгэл тайван болох
санаа алдах — шүүрс алдах
санаа зовних — сэтгэл шаналах
санаа зовох — сэтгэл санаа тайван бус болох, тавгүйтэх
- … болон өөр 9
Хэлц үг
санааны хир — сэтгэлд нуугдаж байгаа муу бодол
санаа алгасах — анхаарал үл төвлөрөх
санаа хоригдох — а.эргэлзэх; б.анхаарал төвлөрөхгүй байх
санаагаа хуурах — а.дэмий юмаар биеэ саатуулах; б.боломжгүй үйлдэл хийх, горилох
санаа сэтгэлээ хол бэлчээх — алс хэтээ бодох
санаанд нь сахал ургах — а.мартах; б.мууг сэтгэх
санаа алдах — сэтгэл тавгүйдэх
Бидэнд дараа болохгүй гэсээр яваад үхэхдээ дараа болсонгүй. Биднээс гавьтай гарлага ч гарсангүй гэж Жанцан санаа алдав (С.Эрдэнэ, Ээжийн авдар).
Тэр гурав мордоод явахад Должин, Долгор хоёр сүүгээр тахил өргөж, далд ортол нь харан байн байн санаа алдан, өөрийн эрхгүй асгаран байгаа нулимсаа хэлээрээ долоож зогсов (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
санаанаас гажих — сэтгэл санаа нь бишдэн буруудах
Энэ хүү ийм зүйл хийж, санаанаас гажих хүүхэд лав биш дээ.
санаанд багтах — бүтээнэ болгоно хэмээн итгэлтэй санагдах
Энэ сайхан жийпээр бол өдөртөө хот орчихно гэж санаанд багтаж байна шүү.
↑ далд санаа өвөрлөх
↑ нэг санаа өвөрлөх
↑ өмхий санаа өвөрлөх
↑ хар буруу санаагүй
↑ хоёр санаа өвөрлөх
Бие өтлөвч
Санаа өтлөхгүй
Гар газар
хөл хөсөр
Санаа амар аж төрөх
Гэдэс нь цадавч
Санаа нь цадахгүй
Зан нь догшин
Санаа нь ширүүн
Ой нь ч олигтой болсон шиг
Санаа нь ч сайтай болсон шиг
Саад бүдрэл учрахгүй бол
Санаа ухаан нэмэгдэхгүй
Сав дүүрэн идээтэй
Санаа дүүрэн жаргалтай
Сав ертөнц хязгааргүй
Санаа бодол үзүүргүй
Сав муу идээ барна
Санаа муу заяа барна
Саваагүй хүний
Санаа тарган
Сагаг гурван талтай
Санаа арван талтай
Саглагар их модонд шувуу олон цуглана
Санаа сайтай гэрт зочин олон цуглана
Саглагар их модонд шувуу олон
- … болон өөр 149
Зүйр цэцэн үг
Санаа муут яван хатна
Сарьсан багваахай наранд хатна
Сайн санаатай бол бурхан дагана
Муу санаатай бол чөтгөр дагана
Санаа нь таарч самсаа нь нийлэх
Санаа байвч сачий хүрэхгүй
Бие байвч бяр хүрэхгүй
Санаа нь сохор бол нүд нь сохор
Санааны зовлон
Сэтгэлийн сэв
Санаа зөв бол заяа зөв
Санаагаа хурааж унаагаа тавих
Хоршоо үг
санаа оноо — бодож сэтгэж буй зүйл, бодол
санаа сэтгэл — бодол сэтгэл
санаа сэдлэг — шинэ зүйл, бодол
бодол санаа — бодож сэтгэж буй зүйл
оюун санаа — оюун ухаан
ухаан санаа — хүний эрүүл саруул сэтгэлгээ, уураг тархины ажиллах чадвар
үзэл санаа — үзэл баримтлал
хүсэл санаа — эрмэлзэн мөрөөдөх бодол
эв санаа — үзэл бодол
утга санаа — гол санаа, мөн чанар
Товчилсон үг
МОНОС — Монгол Оюун Санаа [Сэтгэл]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.