зохиол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аль нэг цаг үед, хэн нэгэн зохион бүтээсэн дахин давтагдахгүй оюуны бүтээл туурвил
- 1.Хүний хувь заяа, учрал тохиол, төөрөг тавилан
- 1.зохиолчийн ажил
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгliterary work, writing, piece; literature
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зохиол |
|---|---|
| Харьяалахын тийн | зохиолын |
| Заахын тийн | зохиолыг |
| Өгөх орших тийн | зохиолд |
| Гарахын тийн | зохиолоос |
| Үйлдэхийн тийн | зохиолоор |
| Хамтрахын тийн | зохиолтой |
| Чиглэхийн тийн | зохиол луу |
| Олон тоо | зохиолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аман зохиол — зохиосон тодорхой эзэнгүй, ард олны дунд түгэн дэлгэрч амаар улиран уламжлагдаж ирсэн зохиол
бичгийн зохиол — бичсэн барласан, хэвлэсэн, ном бичиг зэрэг зүйл
ганц сэдэвт зохиол — тодорхой нэгэн асуудлыг шийдвэрлэсэн шинжлэх ухааны бүтээл
гүн ухааны зохиол — гүн ухааны үзэл онол, төлөөлөгчид, түүх зэргийг агуулсан бүтээл
жүжгийн зохиол — тайзан дээр тоглоход зориулсан ярианы хэлбэрээр бичсэн зохиол
зэрэг горилох зохиол — эрдмийн зэрэг хамгаалах бүтээл
уран зохиол — хүн, юм, үйл явдлын дүр шинжийг үгээр илрүүлдэг нэг зүйл урлаг
утга зохиол — а.бичгийн зохиолын ерөнхий нэр; б.аман ба уран зохиол
сонгомол зохиол — тэргүүн, дээд зэргийн, үлгэр маяг, дэг жишээ болсон бүтээл
шилдэг зохиол — сонгомол зохиол
өв зохиол — а.зохиогч амьд ахуй цагтаа нийтлүүлж амжаагүй, хожмын хүмүүс нийтлүүлж хэвлүүлсэн зохиол; б.үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн зохиол бүтээл
Хоршоо үг
бичиг зохиол — утга зохиол, ном зохиол
ном зохиол — ном бүтээл
зохиол бүтээл — хүний зохион бүтээсэн утга зохиол, урлаг, урлал, шинжлэх ухаан, соёл, техникийн зэрэг оюуны өв, сан хөмрөг
зохиол туурвил — бүтээл туурвил
хувь зохиол — хүний төөрөг тавлан, хувь заяа
Товчилсон үг
АЗС — “Аман Зохиол Судлал” [сэтгүүл]
МУЗСТ — Монголын Утга Зохиол Судлалын Төв
ОУУЗШХ — Олон Улсын Утга Зохиол Шүүмжлэгчдийн Холбоо
УЗС — “Уран Зохиол Судлал” [сэтгүүл]
УЗУ — “Утга Зохиол, Урлаг” [сонин]
УЗШОУХ — Утга Зохиол Шүүмжлэгчдийн Олон Улсын Холбоо
ХЗС — “Хэл Зохиол Судлал” [сэтгүүл]
ХЗСГ — Хэл, Зохиол Судлах Газар
ХЗСХ — Хэл, Зохиол Судлах Хүрээлэн
ХУЗХГ — Хэвлэл, Утга Зохиол Хянах Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.