зохиомж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа зүйлийн хийц, хэлбэр, янз маяг, овор төрхийг тухайн орчин, нөхцөлтэй нь уялдуулан бүтээх, зохиох байдал; өвөрмөц шийдэл
- 2.Уран зохиолын агуулга, зориулалттай уялдсан гол байгууламж; үйл явдал, өгүүлэмжийн найруулга
- 3.хэд хэдэн зүйлийг зохион байгуулах замаар бүтсэн нэгдсэн нэг зүйл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зохиомж |
|---|---|
| Харьяалахын тийн | зохиомжийн |
| Заахын тийн | зохиомжийг |
| Өгөх орших тийн | зохиомжид |
| Гарахын тийн | зохиомжоос |
| Үйлдэхийн тийн | зохиомжоор |
| Хамтрахын тийн | зохиомжтой |
| Чиглэхийн тийн | зохиомж руу |
| Олон тоо | зохиомжууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зургийн зохиомж — зургийн орон зай, дүрслэл, утга санааны харилцан уялдаа холбоо, өвөрмөц шийдэл
хөшөөний зохиомж — хөшөөний өвөрмөц байгуулалт
зохиолын зохиомж — зохиолын төлөв байдлын найруулга
туужийн зохиомж — туужийн үйл явдал, өгүүлэмжийн найруулга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.