зумлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Идшинд төхөөрсөн бог мал, тэжээврийн жижиг амьтан хийгээд гүзээ зэргийг буцламгай халуун усанд шалзлаад, зулгаах, хусах зэргээр үс ноос, өрвөлгийг салгаж авах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зумлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зумлана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зумлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зумлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зумлажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зумласан |
| Хэвшсэн нэр (-даг) | зумладаг |
| Холбох нөхцөл (-ж) | зумлаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зумлаад |
| Болзох нөхцөл (-вал) | зумлавал |
| Хүсэх (-маар) | зумламаар |
| Захирах (-аарай) | зумлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зумлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хонь зумлах — төхөөрч янзалсан хонины үс ноосыг хуйхлах, шалзлах зэргээр салгаж авах
ямаа зумлах — идэшний ямааны үс хялгасыг шалзлах, хуйхлах зэргээр салган авах
Хоршоо үг
зумлах зулгаах — шалзлах зулгаах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.