зураг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хавтгай талбайд аливаа юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс
- 2.Хавтгай юманд аливаа юмны төлөв, таних тэмдгээр төлөөлүүлэн хийсэн нь
- 3.Гэрэл зураг
- 1.Төөрөг, хувь заяа ugu batuka gomoshd
- 1.зурагтын дамжуулалтын ил харагдах хэсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpicture
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зураг |
|---|---|
| Харьяалахын тийн | зургийн |
| Заахын тийн | зургийг |
| Өгөх орших тийн | зурагд |
| Гарахын тийн | зургаас |
| Үйлдэхийн тийн | зургаар |
| Хамтрахын тийн | зурагтай |
| Чиглэхийн тийн | зураг руу |
| Олон тоо | зургууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зураг зурах — харандаа бийр, будаг зэргийг хэрэглэн гараар дүрслэн бүтээх
зураг сайтай бичиг — цэвэр үзэмжтэй бичсэн бичиг
зургийн бийр — зураг зурдаг төрөл бүрийн бийр, үзэг
зургийн бөс — тосон будгийн зураг зурдаг, олс зэргээр нэхсэн бөс
зургийн дэвтэр — зурахад зориулсан дэвтэр
зургийн тайлбар — зурагт зориулсан бичээс, зургийн тодорхойлолт
зургийн урлал — уран зураг, сийлмэл, хатгамал, барилга зэрэг элдэв хэрэглэлийн уран чимэглэлийн бүхий л дүрс бүтээх урлаг
зургийн үзэсгэлэн — олонд дэлгэн үзүүлэхээр бэлтгэсэн уран зураг, гэрэл зургийн бүтээлүүд
зургийн хавтас — зургийн цаас, бөс зэргийг хадгалах хавьс
зургийн хайрцаг — уран зураачийн зугийн хэрэгслийн жижиг сав
зургийн харандаа — зураг зурахад зориулсан харандаа
зургийн хичээл — уран зургийн мэдлэг боловсрол олгодог хичээл
зургийн хуар шиг — шилж. - гоо үзэсгэлэнтэй, гоё чамин
сүг зураг — хад чулуу зэрэгт сийлсэн дүрс зураг
тосон будгийн зураг — тосоор будгаар зурсан зураг
усан будгийн зураг — усанд уусдаг будгаар өнгө ялгаж зурсан зураг
хадны зураг — эрт дээр цагийн хүний хад чулуунд хүн амьтан зэргийг сийлэн гаргасан зураг
хуулбар зураг — дуураймал зураг
шог зураг — үнэн дүрээс хэтрүүлэн, шүүмжилж, шоглож зурсан зураг
гар зураг — оньсон техник хэрэглэлгүйгээр гарын ураар зурсан зураг
зураасан зураг — аливаа юмыг будгаар үл ялган, зураас гаргаж зурсан зураг; зураасан зургийн үзэсгэлэн
хар зураг — а.будаагүй, сүүдэрлээгүй зураг; б.тойм зураг
бүдүүвч зураг — тусгай тэмдэг хэрэглэн үйлдсэн тойм зураг
шугам зураг — а.техникийн зураг, хийх бүтээх зүйлийн дүр, овор, чадлыг урьдчилан төлөвлөх, тооцоолон гаргах ач холбогдолтой; б.ерөнхий боловсролын сургуульд зориулан техникийн зургийн ухааныг хялбаршуулсан хичээл
сохор зураг — таних тэмдэг, уул тал, гол мөрөн, хот балгад зэргийг зураагүй хоосон үлдээсэн хүрээ зураг
сохор зураг нөхүүлэх — сохор зурагт таних тэмдэг, гол мөрөн, далай тэнгис, уул тал, хот балгад зэргийг нөхөн зурах
газрын зураг — газрын гадаргын зураг; дэлхийн газрын зураг
гэрэл зураг — а.гэрэл мэдрэг чанар бүхий тусгай хальсанд алив юмны дүрс, хэлбэр, хэмжээ, байрлалыг гэрлийн хүчээр цаасанд буулгасан дүрс; б.мөн аргаар буулган авсан орчлон ертөнцийг нүдэнд сэрэгдүүлэх цацраг хүч
гэрэл зургийн газар — гэрэл зураг авах ажил эрхэлдэг байгууллага
гэрэл зургийн лаборатори — гэрэл зургийн дүрсийг тусгай цаасанд буулгах, боловсруулах газар
гэрэл зургийн аппарат — хальс, ялтас зэрэг материал дээр дүрсийг буулгахад хэрэглэх механик төхөөрөмж
зураг угаах — хальс болон цаасан дээр буулгаасан зургийг угааж илрүүлэх
зураг буулгах — гэрэл зургаар авсан зургийг боловсруулан цаасан дээр гаргах
зураг авах — аливаа юмны дүрсийг гэрэл мэдрэг хальсанд буулгах
Хэлц үг
Зураг сайхан боловч цаас
Зүүд сайхан боловч хоосон
Зураг шиг зүсээс
Зул шиг санаа дээр
Хоршоо үг
дүр зураг — үзэгдэх зураг
жишээ зураг — үлгэр загвар зураг
зураг хуар — хээнцэр ганган, үзэмжтэй сайхан
зураг төлөвлөгөө — бүтээн байгуулах зүйлийн ерөнхий зураг хийгээд хийхээр төлөвлөсөн зүйл
зураг төсөл — барилга зэргийн төлөвлөсөн загвар хийц, байршил эзлэхүүний зураг
зураг төөрөг — заяа төөрөг
Товчилсон үг
ГЗБХЗТИ — Газар Зохион Байгуулалт, Хайгуул, Зураг Төслийн Институт
ГЗЗГ — Геодези, Зураг Зүйн Газар
ГХГЗЗГ — Газрын Хэрэг, Геодези, Зураг Зүйн Газар
КГЗДАББТА — Кино, Гэрэл Зураг, Дуу Авиа Бичлэгийн Баримтын Төв Архив
ОСИБЗТ — Орон Сууц, Иргэний Барилгын Зураг Төсөл
ТЭХҮЭШЗТИ — Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
ТЭШЗТИ — Тээврийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
УГЗЗГ — Улсын Геодези, Зураг Зүйн Газар
ХХҮЭШЗТИ — Хөнгөн, Хүнсний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
ЭШЗТИ — Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
Үгийн гарал
зурах (zurax, “to draw”) + -г (-g).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.