үзэгдэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үзэгдэх зүйл, харагдах зүйл
- 1.Жүжгийн утга төгссөн хэсэг
- 2.Драм туулийн сэдвийн үндсийг бүрдүүлдэг үйл явдлын хөгжил.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үзэгдэл |
|---|---|
| Харьяалахын тийн | үзэгдлийн |
| Заахын тийн | үзэгдлийг |
| Өгөх орших тийн | үзэгдэлд |
| Гарахын тийн | үзэгдлээс |
| Үйлдэхийн тийн | үзэгдлээр |
| Хамтрахын тийн | үзэгдэлтэй |
| Чиглэхийн тийн | үзэгдэл лүү |
| Олон тоо | үзэгдлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байгалийн үзэгдэл — байгаль ертөнцийн байнгын элдэв юмс, сонин хачин зүйлүүд
нийгмийн үзэгдэл — хүний нийгмийн амьдрал дахь элдэв харилцаанаас үүдэн гарах асуудал
ерийн үзэгдэл — энгийн байх хэрэг явдал, элдэв зүйл
ер бусын үзэгдэл — ховор тохиолдох, гайхалтай зүйл
хий үзэгдэл — хий харагдах юм, санаандаа ургуулсан хий зүйл
шинэ үзэгдэл — шинээр үүсэх ба тохиолдох зүйл
жүжгийн нэгдүгээр үзэгдэл — жүжгийн утга төгссөн нэгдэх хэсэг, жүжигт гарах хүмүүсийн бүрэлдэхүүн үл өөрчлөгддөг хэсэг
Хоршоо үг
үзэгдэл төлөв — юмны үзэгдэж харагдах байдал
үзэгдэл хувирал — юмны үзэгдэх, хувирах байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.