зээрд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адууны нэг зүйл зүс; өнгө улаан хүрэн, холоос харахад бараан мэт харагдана
- 1.яриаХөлөөрөө, явганаар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зээрд |
|---|---|
| Харьяалахын тийн | зээрдийн |
| Заахын тийн | зээрдийг |
| Өгөх орших тийн | зээрдэд |
| Гарахын тийн | зээрдээс |
| Үйлдэхийн тийн | зээрдээр |
| Хамтрахын тийн | зээрдтэй |
| Чиглэхийн тийн | зээрд рүү |
| Олон тоо | зээрдүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аранзал зээрд — улаан зээрд
зосон зээрд — зос мэт улаан зээрд
улаан зээрд — а.улаан зүсэм давуу, улаан сортой зээрд; б.архинд зэгсэн согтсон төрх байдал
хүрэн зээрд — хүрэн зүс давамгай зээрд
цусан зээрд — улаан зээрд
зээрд сохдой — амьт. - нэг зүйл жижиг мэрэгч
хоёр зээрдээрээ таваргах — явган явах
Хэлц үг
хоёр зээрд — хүний хөл
↑улаан зээрд
↑ улаан зээрд болох
↑ ухаа зээрд болох
↑ хоёр зээрд
За гэвэл ёогүй
Зээрд гэвэл халзангүй
Зээ гэвэл ёогүй
Зээ нагацын сүлбээтэй
Зээрд морины холбоотой
Зээр гэхлээр гур гэж
Зээрд гэхлээр хээр гэх
Зээрд морины холбоо нэг
Зээ нагацын сүлбээ нэг
Зээрд морь уяатай
Зээ нагац сүлбээтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.