зүг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орчлонгийн аливаа чиг; сарны зурхайн ёсны арван дөрвөн зүг, гурван зуун жаран зүг гэх мэтээр хуваах ёс бас бий
- 1.Зүгээр, энгийн, дэмий
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdirection
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүг |
|---|---|
| Харьяалахын тийн | зүгийн |
| Заахын тийн | зүгийг |
| Өгөх орших тийн | зүгт |
| Гарахын тийн | зүгээс |
| Үйлдэхийн тийн | зүгээр |
| Хамтрахын тийн | зүгтэй |
| Чиглэхийн тийн | зүг рүү |
| Олон тоо | зүгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арван зүг — хойд, урд, баруун, зүүн зүг, түүний завсрын дөрвөн зовхис, дээш доош
дорно зүг — нар мандах чиг
дөрвөн зүг — зүүн, баруун, хойд, урд дөрвөн чиг
зүг зүг — зүг бүгд, зүг бүрт
зүг гаргах — зурхай. - а.цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүхэн өлзийтэй сайн зүгтээ чиглэн мөр гаргах зан үйлийг гүйцэтгэх; б.аян замд гарахын өмнө өлзий дэмбэрэл, сайн сайхныг бодож сайн зүг рүү чиг гаргах зан үйлийг гүйцэтгэх; в.зүг чигийг баримжаалан тодорхойлох
зүг орох — а.эмхэрч цэгцрэх, журамтай болох; б.ажлын дөртэй болох; в.томоотой болох, ухаан суух; г.морь малын амаа мэддэг болох
зүгийн муу зүүн хойно — шашин. - бөө мөргөл, шашны муу бэлгэдэл таарсан зүг
зүгээ алдах — а.төөрөх; б.шилж. дүрсгүйтэх, сахилгагүйтэх, ёс алдах; в.замаа алдах
насан зүг болох — а.ихэд өтөлж хөгшрөх; б.үхэх, нас нөгчих
зүг чиггүй их мал сүрэг — тоолохын аргагүй их мал сүрэг
зүг ирэх — тодорхой зорилго, шалтгаангүй энгийн байдлаар ирэх
зүг явах — ямар нэг хэргийн учирт бус дэмий явах
Хэлц үг
Зүг зүгтээ
Зөгий нүхэндээ
Хоршоо үг
зүг зөв — хэтийн зорилго, төлөвлөгөө, бодлого
зүг чиг — ерөнхий болон тодорхой чиг чиглэл
зүг чиггүй — а.эмх замбараагүй; зүг чиггүй ярих - эх адаггүй юм ярих
учир зүг — хэрэг явдлын шалтгаан, нөхцөл байдал
Үгийн гарал
From Proto-Mongolic *üǰüg.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.