Үндсэн хэсэг рүү шилжих

зам

нэр үг/ˈt͡sam/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠠᠮ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хүн, амьтан, тэрэг, чарганы гаргасан ором
  2. 2.
    Хүн, амьтан, тэрэг унааны зорчиход зориулж тусгайлан бэлтгэсэн харгуй
  3. 3.
    Ус, агаараар аялахад баримжаалах, хэмжээт зураг, шугам
  4. 4.
    хуучирсанӨртөө;
IIнэр үг
  1. 1.
    хуучирсанСүм хийдийн тогооч лам;
  2. 2.
    хуучирсанГал тогоо­ны гэр
нэр үг
  1. 1.
    ямар нэг юм шүргэж гарах эсвэл дайрч өнгөрөхөд үлдсэн ор мөр
  2. 2.
    ямар нэг газарт эсвэл цэг рүү хөтлөх зам мөр
  3. 3.
    ямар нэг зүйл явах эсвэл хөдлөхөд гарсан нарийн ором буюу зураас
  4. 4.
    аялал, тээвэр хийхэд зориулсан нийтийн зам харгуй
  5. 5.
    ямар нэг зам эсвэл бартаа ихтэй зам харгуй
  6. 6.
    нэг газраас нөгөөд хүргэх зам харгуй, жим зэргээс бүтсэн ямар нэг бүтээн байгуулалт

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгway, road

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзам
Харьяалахын тийнзамын
Заахын тийнзамыг
Өгөх орших тийнзамд
Гарахын тийнзамаас
Үйлдэхийн тийнзамаар
Хамтрахын тийнзамтай
Чиглэхийн тийнзам руу
Олон тоозамууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • зам гарах — ор мөр гаргах

  • зам татуулах — мөр татуулах

  • чарга зам — мал, амьтны цувж явснаас гарсан нарийн зөрөг зам

  • алсын зам — а.холын зам; б.хэтийн ирээдүйн зам; в.хүрэх зам

  • аяны зам — алсыг зорьж хээрлэн явах зам

  • буруу зам — а.зорьсон газар үл хүрэх зам; б.үл болох үйл явдал

  • дардан зам — а.олны зорчих тодорхой их зам; б.үйл, үйлдвэрт саад бэрхшээл байхгүй

  • дөт зам — ойр чиг зам

  • жим зам — тодорхой биш нарийн зам

  • засмал зам — зориуд зассан зам

  • зөв зам — а.зорьсон газарт хүргэх зам; б.явбал болох үйл явдал

  • зөрөг зам — явах зорчиход тодхон нарийн зам

  • машины зам — а.автомашин зорчин явж гаргасан зам; б.автомашиныг саадгүй, хурдан зорчиход зориулж барьсан зам

  • олны зам — нийт олонхын явах зорчих зам, хөлтэй зам

  • өртөө зам — гучин километр орчим газар бүрд өртөө бүхий зам

  • салаа зам — салбар зам

  • тойрог зам — а.сансар. сансрын хөлөг, хиймэл дагуул зэргийг дэлхийн агаар мандлаас гадна тойргоор аялуулах зам; б.тойруу зам; в.тойрог хэлбэрийн зам

  • тойруу зам — а.зорьсондоо хүрэхэд саадтай зам; б.дөт биш зам, хол зам

  • төв зам — гол зам

  • төмөр зам — төмрөөр хийсэн зам, галт тэрэгний зам

  • улаан зам — а.халцгай зам; б.яг зам дээр; в.цусан мөр; г.дэлхийн бөмбөрцгийн зурагт хоёр туйлыг тэгш хувааж голоор нь татсан шугам

  • улбаа зам — хээрийн амьтны гүйдэг жим

  • усан зам — усаар явах зам

  • харгуй зам — хуурай газрын дардан зам

  • хол зам/зам хол — олны зам мөрт тохиолдох газар

  • хөл зам — олны зам мөрт тохиолдох газар

  • хөлтэй зам — олон амьтны хөл ихтэй, үймээн шуугиан ихтэй зам

  • хулгай зам — сайн ажиглахгүй бол мэдэгдэхгүй бүдэг жим зам

  • цардмал зам — цардаж хийсэн, барагшин зам

  • эцсийн замд нь үдэх — оршуулах, нутаглуулах

  • явган зам — гудамж талбай, төв замын хажуугаар унаагүй хүний явахад зориулан хийсэн зам

  • зам амдах — зам тосох

  • зам анги — төмөр зам, засмал зам, гүүрийг барьж байгуулах, арчлан тордох ажлын баг

  • зам барилга — зам гүүр барих, тохижуулах, хамгаалах, зас­варлах үүрэгтэй мэргэжлийн бай­гууллага

  • зам бөглөх — а.зам дээр тээг­лэрэн тотгор хийх; б.ажил үйлд боомт болох

  • зам буруулах — хаашаа явснаа мэдэгдэхгүй болгох арга хийж, зугтаан зайлах

  • зам гажих — а.замаас гарч явах; б.үйл явдалд үл тохирох

  • зам заагч — а.аль замаар, хэрхэн яаж явахыг хэлж өгөх хүн; б.хүрэх газрын чиглэл, хол ойрыг тодорхойлон бичсэн хэрэгсэл

  • зам зуур — замын гудас замд явах үед

  • зам индүү — замын суурь хөрс, хучаасыг ган бул, хийн дугуйт тулгуураар нягтшуулдаг чиргүүлт ба өөрөө явах механизм

  • … болон өөр 43

Хэлц үг

  • зам замаа хөөх — тус тусдаа байх

    Өөр өөрсдийнхөө зам мөрөөр зам замаа хөөгөөд явбал аль алинд нь тустай.

  • зам зээлэх — бусдын харьяа бүхий газраар явах эрхийг олж зам өнгөрөх

    Шуудангийн дөрөвдүгээр он цагаагчин туулай жил умардын илч Шүврхан ирж, зам зээлж цэрэг хамжилдтугай хэмээсэнд (Зүү Хөн, Пян дэ яа, Монгол-Татарын тухай бүрэн тэмдэглэл, хар Татарын тухай хэргийн товч).

  • зам [нь] шулуудах — а.найдлагагүй болох

    Хүүхнээсээ дутуугүй гасалж шаналсан эх, Дэлгэрийн нулимсыг арчиж хүүхэн минь битгий уйл, Буяны бие зүгээр болоод ирж уулзах байлгүй. Энэ тухай цаадуул чинь мэдвэл сүйд болно шүү. Хөнхөр гуайн эмсхий хүү нэг тийшээ далд ороосой, бурхан минь, тэгвэл хоёр хүүхдийн минь зам шулуудах сан байх гэж хэлээд, Дэлгэрийн сэтгэлийг сэргээн аргадав (Ч.Лхамсүрэн, Буурал өвгөн). б.үйл ажлын явагдах нь саадгүй тууш болох

  • зам нээх — ямарваа нэг юмны эх үүсвэр тавигдах

    Ван Хайтоа бодох бичихдээ сайн, Англи, Япон хоёр улсын хэл мэдэх бөгөөд түүгээрээ анх нийлсэн өдрөөсөө гадаад орны худалдаачтай харилцах маш чухал замыг нээжээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • зам нээгдэх — а.үйл ажилд саадгүй ялгам болох

    Гуч гарсан Долгор, Эрдэнэ ирэхгүй буюу эхнэр авсан байгаад энэ хүнийг алдвал хорвоог ганц биеэрээ туулах дардан зам нээгдэнэ гэдгийг сайн ойлгож байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). б.үйл явдалд тохиол буюу арга дэм олох

  • зам өлгөх — замгүй явж байгаад замд орох буюу нэг замаас нөгөө замд орох

    “Би мэдэж байна!” гэж төднөн Хомбуу өвгөн дуртай дургүй гэдрэг харж аваад үхрээ шувтан дагасаар талын шар замыг өлгөв (Цэрэндорж, Дуугуй Хомбуу).

  • зам эвхэх — замыг түргэн хороох

    Эва Цен гүнж агт мориндоо мордож, албат боолоо дагуулж, аяны замаа эвхсээр энд ирж амсхийжээ (Сурталт, Хөх нуурын хүйс).

  • замаа алдах — а.завхрах, гаж мууг үйлдэх

    Би сургуулийн хүүхэд байлаа. Би сургуульд онц сурагч нэртэй байсан. Бурхан чөтгөр дагана гэдгээр тэр олон багш нарын дотор нэг чөтгөр байсан. Тэр намайг химид сайн гэж магтаж гэрээр нэмэгдэл хичээл зааж байлаа. Хичээл заах нь хувираад би замаа алдчихсан гээд уйлав (Ц.Дамдинсүрэн. Чөтгөр). б.хэм хэмжээнээсээ хэтрэх

  • замаа алдсан жамъянмядаг — гудамжны янхан хүүхэн, завхай хүүхэн

    Тэр дэн буудалд байсан хагас нүцгэн хүүхнүүд чинь бүгд замаа алдсан жамъяанмядагс юм шүү.

  • зам(аа) засах — ямар нэгэн зүйлийг үйлдэх бүтээх зорилгоор түүндээ нөхцөл боломж бий болгохоор цацаж бэлтгэх

    Ловон лам, Болдын гэрт ирж Болдын авгайн нүглийг арилгаж, бурхны хутгыг олоход дөхөм болгож, зам засч өгнө гэж сан тавьж, угаал үйлддэг байв (Ц.Дамдинсүрэн, Гологдсон хүүхэн).

  • замаа олох — ажил хийх эв дүйгээ мэдэх

    Ингэж явахын оронд үйлдвэрийн ажилчин болсон нь дээр, ээж ч ямар явснаа, ажилчин болоод зөв замаа олсныг сана гэж ах хэлсэн (С.Эрдэнэ, Дөрвийн бодол).

    Энэ зуураа бид сайн хүмүүсээс сайныг сурч, сааргүй явах замаа олсоор байсан боловч муу хүний хорон санаа, хар санаа, хар сэтгэл, атаа жөтөөнд ч хорлогдохыг бишгүй л үзжээ (Д.Намдаг, Дүгнэлт).

  • замыг нь алдуулах — бусниулах, бүтэлгүйтэх

    Өө, миний хийнэ гэдэг нь бүтэхгүй юм билээ. Дунд хэсэгт нь замыг нь алдуулаад, тэгээд орхисон гэж хуучлангуй ярив.

  • замыг [нь] заах — алах

    Тэр “Чиний гүйхийг чинь үзье” гээд шүд зууж чулуу авч, муу нохойн гөлгийг энд нь замыг заая гээд тэрхүү мөлхөж байгаа юмны дэргэд ойртож хүрмэгц... (Өлзийбат, Хан ууланд).

  • замыг [нь] засах — үйл явдлын бүтэх нөхцөл боломжийг бий болгож өгөх, бэлтгэх

    Хэдэн жилийн дараа нэг төгөл байтугай хэчнээн юм сүйтгэж, хэдэн зуун жилд нөхөгдөшгүй гарз учруулна. Би тэр замыг засаад холдох ёстой болж байна уу (С.Эрдэнэ, Хайран нарсан төгөл).

  • замын бөглөө — (мууш.) аян замд бүтэлгүйтэн саатаж байдаг жолооч

    Сая энэ бүсгүй тэмээгий нь хомнож, ачаагий нь ачиж өгөөд намайг хөтлөөд явж бай гэж явуулсан юм. Одоо бас түүний өмнө замын бөглөө болоод бас тэгээд тэмээ хомнохыг мэдэхгүй байх, мөн ичгэвтэр юм болж байна даа гэж Хүрлээ бодсон боловч арга буюу түүнийг хүлээв (П.Хорлоо, Багш).

  • замын хүзүү мушгих — аян зам хөөх

    Ирэх долоо хоногт Шилийн богдын зүгт замын хүзүү мушгина даа.

  • ↑ буух замгүй болох

  • ↑ буруу замаар орох

  • ↑ гарах замгүй болох

  • ↑ үхлээ эрсэн туулай үхэр тэрэгний замд

  • ↑ эр хүний замын хүзүү урт

  • ↑ эцсийн замд нь үдэх

  • Дээс хэдий урт боловч дундаа зангилаастай

  • Зам хэдий хол боловч дундаа салаатай

  • Ёс эгц

  • Зам муруй

  • Жам гарвал

  • Зам гарах

  • Жаргаж суухад эхнэр нэг эрдэнэ

  • Зам явахад хүлэг нэг эрдэнэ

  • Залж эс олдсон бурхан

  • Зам дээр хэвтэх

  • Залуу гэгч насны хавар

  • Зам гэгч аяны хавар

  • Зальхайн төрд жанжин болохоор

  • Зам дагаж будаа гуйж идсэн дээр

  • Зам ахад

  • Зуд тэхэд

  • Зам бүхэн шулуун бус

  • Завшаан бүхэн сайн бус

  • … болон өөр 33

Хоршоо үг

  • зам мөр — а.явах зорчих мөр; б.шилж. үлгэрлэн дагах мөрдлөг; в.намтар, түүх; г.хувь заяа

  • жим зам — хүн, мал, амьтны цувран явж гаргасан мөр

  • зам тээвэр — зам харилцаа, тээврийн үйл ажил

  • зам харгуй — дардан цагаан зам

  • зам харилцаа — тээвэр, шуудан харилцааны еоөнхий нэр

  • арга зам — аливаа үйлийг бүтээх боломж, ур ухаан, эв дүй

  • зам зээл — гудамж зээл, талбай

Товчилсон үг

  • АЗЗС — Авто Зам Засварын Сургууль

  • БЧЗБТ — Баруун Чиглэлийн Зам Барилгын Трест

  • ЗБ — Зам Барилга

  • ЗБА — Зам, Барилга Ашиглалт

  • ЗБАА — Зам, Барилга Ашиглалтын Анги

  • ЗГБ — Зам Гүүрийн Барилга

  • ЗГБТ — Зам Гүүрийн Барилгын Трест

  • ЗТ — Зам Тээвэр

  • ЗТАЖ — Зам Тээвэр, Аялал Жуулчлал

  • ЗТАЖЯ — Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яам

  • ЗТБХБЯ — Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам

  • ЗТГ — Зам Тээврийн Газар

  • ЗТЕГ — Зам Тээврийн Ерөнхий Газар

  • ЗТО — Зам Тээврийн Осол

  • ЗТХЯ — Зам Тээвэр, Холбооны Яам

  • ЗТЯ — Зам Тээврийн Яам

  • НЗТГ — Нийслэлийн Зам, Тээврийн Газар

Үгийн гарал

See Chinese 站 (zhàn, “(post) station”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.