зүсэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг ирт зүйлээр салган хэсэглэх
- 2.Ямар нэг зүйлийг нэвтрэн, туулан гарах
- 3.Ирт зүйлээр өчүүхэн огтлох, эсгэх
Англи утга
- үйл үгto cut, to slice, to cut through
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зүсэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зүснэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зүслээ |
| Өнгөрсөн цаг (-в) | зүсэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зүсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зүссэн |
| Хэвшсэн нэр (-даг) | зүсдэг |
| Холбох нөхцөл (-ж) | зүсэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зүсээд |
| Болзох нөхцөл (-вал) | зүсвэл |
| Хүсэх (-маар) | зүсмээр |
| Захирах (-аарай) | зүсээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | зүсэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аарц зүсэх — аарцыг утас зэрэг зүйлээр нимгэн хуваах
банз зүсэх — банзыг ширхэгийн дагуу хуваах
талх зүсэх — талхыг нимгэн нимгэн хуваах
сур зүсэх — бодын ширийг урт нарийхан зүсч цувин сур хийх шир гаргаж авах
адуун дундуур зүсч орох — адуун дундуур хага яран гарах
салхи зүсэх — салхи сөрөх
өрц зүсэх — төхөөрөх мал амьтны өрцийг нээж ярах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.