зүтгэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чармайлт, мэрийлт
- 2.Гавьяа
- 3.ямар нэг зүйлийг хийж хэрэгжүүлэхэд зориулсан чин сэтгэлийн хандлага
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүтгэл |
|---|---|
| Харьяалахын тийн | зүтгэлийн |
| Заахын тийн | зүтгэлийг |
| Өгөх орших тийн | зүтгэлд |
| Гарахын тийн | зүтгэлээс |
| Үйлдэхийн тийн | зүтгэлээр |
| Хамтрахын тийн | зүтгэлтэй |
| Чиглэхийн тийн | зүтгэл лүү |
| Олон тоо | зүтгэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зүтгэл гаргах — хичээн чармайх
Хэлц үг
Зүтгэл мэрийл хоёрт үйлс бүтээл хань
Зусар зальхай хоёрт хэрэг зарга хань
Сүү байвал цай ч мундахгүй
Зүтгэл байвал бүтээл ч мундахгүй
Сэтгэл нийлж
Зүтгэл дүйх
Хоршоо үг
зүтгэл чармайлт — ямар нэг үйл явдал, чухал зүйлийн төлөө зориулсан хичээл хүч, чармайлт
мэрийлт зүтгэл — идэвх чармайлт
хичээл зүтгэл — ажил хөдөлмөр, сурлагад гаргах идэвх санаачилга, чармайлт
хөдөлмөр зүтгэл — үйл ажлын төлөө гаргасан хүч хөдөлмөр, хичээл чармайлт
бүтээл зүтгэл — хөдөлмөр зүтгэл
зүтгэл/зүтгэл гавьяа — үнэлэн сайшаагууштай хүч хөдөлмөр, идэвх чармайлт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.