зүүх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг нөгөөд нь өлгөн дүүжлэх, углах, хадах, зэргээр тогтоож торгоох
- 2.Салахгүй зуурах, чангаах
- 3.шилжсэн утгаОр нэр болгох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зүүх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зүүнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зүүлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | зүүв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зүүжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зүүсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | зүүдэг |
| Холбох нөхцөл (-ж) | зүүж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зүүгээд |
| Болзох нөхцөл (-вал) | зүүвэл |
| Хүсэх (-маар) | зүүмээр |
| Захирах (-аарай) | зүүгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | зүүхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зангиа зүүх — хүзүүндээ зангиа уях
одон тэмдэг зүүх — а.одон тэмдэг авах, одон тэмдгээр шагнуулах; б.одон тэмдэгээрээ гоёх
хонх зүүх — хонх уях
гараас зүүх — гараас барьж тавихгүй чангаах
багшийн нэр зүүх — багшийн ажлыг ор нэр төдий хийх
муу нэр зүүх — муу нэртэй болох
хийсэн нэр зүүх — хийсэн болох
хоч зүүх — хочлогдох
Хэлц үг
сүүл зүүх — а.хэрэг явдлыг дуусгалгүй дутуу орхих; б.хойноос нь салахгүй нэхэн дагах юмтай болох
сэтэр зүүх — хоосон нэр зүүх
↑модон сүүл зүүх
↑ нохойн хүзүүнд мах зүүх
↑ сүүл зүүх
↑ сэтэр зүүх
↑ хийсэн нэр зүүх
Хоршоо үг
өмсөх зүүх — хувцаслах, чимэг зүүлтээр гоёх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.