зүхэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Занал, хараал
- 1.бөө мөргөлДээдсийн онгодын тахилга
- 2.бөө мөргөлМалын арьсыг толгой шийртэй нь хамт өвчиж аваад өндөр модонд өлгөж, харын тахилга хийх зан үйл; аранга босгох үйлдэл.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүхэл |
|---|---|
| Харьяалахын тийн | зүхлийн |
| Заахын тийн | зүхлийг |
| Өгөх орших тийн | зүхэлд |
| Гарахын тийн | зүхлээс |
| Үйлдэхийн тийн | зүхлээр |
| Хамтрахын тийн | зүхэлтэй |
| Чиглэхийн тийн | зүхэл лүү |
| Олон тоо | зүхлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хараал зүхэл болох — хараан зүхсэн үг хэл урсгах
тамлага тамлах — бөө мөргөлийн ёсоор дээдсийн онгон шүтээнд тайлга тахилга өргөх
Хэлц үг
Нүгэл нь нүдээрээ гарна
Зүхэл нь үгээрээ болно
Хоршоо үг
занал зүхэл — байнга өшрөн санаж, муу муухайгаар хэлэх үг хэл
хараал зүхэл — а.бусдын аж төрөл, ажил үйл, эрүүл энх, сайн сайханд заналхийлсэн үг хэллэг; б.харааж, зүхэх зан үйл
хорсол зүхэл — бусдад өш санасан сэтгэл, муу муухай үг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.