зөөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан ямар нэг юмыг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн хүргэх
- 2.шилжсэн утгаХэрэггүй дэмий үг дамжуулах, дуулгах
- 3.шилжсэн утгаХөлөө дааж ядан гишгэх
- 4.Хураан цуглуулж өвлүүлэх.
- 1.Бүлээдэх, хөрөх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зөөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зөөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зөөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | зөөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зөөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зөөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | зөөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | зөөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зөөгөөд |
| Болзох нөхцөл (-вал) | зөөвөл |
| Хүсэх (-маар) | зөөмөөр |
| Захирах (-аарай) | зөөгөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | зөөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ачаа зөөх — ачаа хэсэглэн тээвэрлэх
гэр зөөх — гэр хэсэгчлэн тээх
ном зөөх — олон номыг бага багаар тээвэрлэх, ном тээх
зөөж буух — бага багаа зөөвөр хийж буурь сэлгэх
үг зөөх — хов зөөх
хов зөөх — хүмүүсийн дотроо ярьсан үг яриаг гадагш задлах, бусдад хэлэх
өрөөсөн хөлөө зөөж гишгэх — өрөөсөн хөл дээрээ гишгэж ядан догонцож явах
хөлөө зөөж ядах — а.алхаж ядах; б.муушаал. залхуурах, хойргоших; в.муушаал. их зан гаргах, хөдөлж цөхөх
хөлөө зөөх — арай ядан явах
Хэлц үг
↑гахай зөөх
↑ голомтын үнс зөөх
↑ үг зөөх
↑ хөлөө зөөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.